Халимагийн Бүгд Найрамдах
Халимагийн Их сургууль нь Халимагийн Бүгд Найрамдах улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн төв болдог. Манай сургууль нь Халимаг дахь хамгийн эрчимтэй хөгжиж буй дээд боловсролын газар юм.
Одоогоор тус сургууль нь 8 факультет, халимагийн хэл бичиг судлалын болон дорно дахин судлалын институтээс бүрддэг бөгөөд 22 мэргэжлээр дээд мэргэжлийн боловсрол, бакалврын сургалтын 20 чиглэл, магистрын сургалтын 13 чиглэл, дунд мэргэжлийн боловсролын 18 мэргэжлээр, мөн хэд хэдэн бүгд найрамдах улс болон мужийн ардын аж ахуйн төрлийн салбарт зориулсан нэмэлт болосролын хөтөлбөрөөр оюутнуудыг бэлтгэж байна. Одоогоор ойролцоо тоогоор 8000 гаруй оюутан Халимагийн их сургуульд суралцаж байна. (Өдөр болон оройн сурталтын хэлбэрээр).
Халимагийн Их сургууль нь Ази, Америк болон Европын төрөл бүрийн их сургууль, шинжлэх ухааны төвүүдтэй олон жилийн хамтын ажиллааг өрнүүлсээр байна. Их сургуулийн Өрнөд, Дорнод ба Оросын хоорондох соёлын холбогч, боловсролын гүүр лугаа адил өргөн хүрээтэй нөхөрлөл болон түншлэлийн харилцаа, түүнчлэн Хятад болон Европын шинжлэх ухаан, боловсролын голлогч төвүүдтэй харилцаатай ажиллаж буй нь чухал ач холбогдолтой байна.
2006 оны 4 сард их сургуулийн өмнөх бэлтгэл хангах факультет байгуулагдсан бөгөөд энэ уг факультетын бүтцэд бэлтгэл бүлэг, бэлтгэл курс, гадаад хүмүүст зориулсан орос хэлний курс багтдаг.
Мөн факультетд гадаад хэлний хувиар гадаад хүнд зориулсан орос хэлний тестэнд бэлтгэх бэлтгэл (ТРКИ-1, ТРКИ-2), хэл бичиг судлалын гадаад оюутнуудын дадлагажих сургалтыг явуулж байна.

Дээрх курсыг төгсөгчид нь сертификат авахын тулд Волгоградын техникийн их сургуульд шалгалт өгдөг. Орос хэлний курсын сонсогч нарт гэрээний үндэслэлд зохицуулан гадаад иргэдэд зорилсан элсэлтийн журмаар цаашид Халимагийн Их сургуульд үргэлжлүүлэн сурах боломж олгодог

Халимагийн Бүгд Найрамдах
Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href=" ">Халимагийн Бүгд Найрамдах</a>
|