|
|
Төрийн билэгдэл
 |
|
ОХУ-ын төрийн далбаа төрийн албан ёсны билгэ тэмдэг бөгөөд хуулиар түүнийг тодорхойлсон байдаг. Төрийн далбаа нь Орос улсын тусгаар тогнолын билгэ тэмдэг юм.
ОХУ-ын төрийн далбаа нь тэгш өнцөгт даавуун дээр тэнцүү гурван хэвтээ судалтай байдаг. Дээд талынх нь цагаан, дундах нь хөх, доод талынх нь цагаан өнгөтэй байна. |
| |
|
|
 |
|
Төрийн сүлд нь төрийн билгэ тэмдэг юм. Хос толгойтой бүргэдийг Оросын төрийн сүлдээр дахин тодорхойлсон нь оросын түүхийн залгамж холбоо, тасралтгүй шинж байдлыг илэрхийлнэ.
ОХУ-ын Төрийн сүлд нь доод өнцгийг нь дугаргийлсан тэгш өнцөгт хэлбэртэй , өнцгүүдийг нь хурцалсан улаан өнгөтэй баатарлаг цэргийн бамбайн дээр далавчаа дээш дэлгэсэн 2 толгойтой алтан өнгөтэй бүргэдийн дүрстэй байдаг. Бүргэдийн толгой бүр дээр жижигхэн титэм, түүний дээр нь туузаар холбосон нэг том титэмтэй байна. |
| |
|
|
 |
|
Төрийн дуулал нь мөн төрийн билгэ тэмдэг бөгөөд төрийн нэгдмэл шинжийг илэрхийлсэн хөгжим, яруу найргийн баяр ёслолын бүтээл юм. Төрийн дууллын үг нь төрийн байгуулалт, эх орныхоо түүхийг хүндэтгэсэн эх оронч үзлийг илэрхийлнэ.
ОХУ-ын төрийн дууллыг албан ёсоор эгшиглэхэд босож зогсож, эрэгтэйчүүд малгайгаа авч сонсох ёстой. Хэрэв төрийн дуулал эгшиглэж байхад төрийн далбааг мандуулж байвал тэнд байгаа хүмүүс тэр зүг рүү харж зогсох ёстой.
|
Эх үүсвэр: http://www.kremlin.ru/
Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href=" ">Төрийн билэгдэл</a>
|
|