|
|
Төрийн тогтолцоо
Холбооны улсын засаг захиргаа
ОХУ-ын Үндсэн хуулийн дагуу Орос улс бол хүний эрхийг дээдэлсэн, холбооны зохион байгуулалттай, ардчилсан Бүгд найрамдах улс юм.
ОХУ нь хуулиар тодорхойлсон төрийн онцлог албан ёсны билгэ тэмдэгтэй , байдаг.
Оросын Холбооны улсын холбооны зохион байгуулалт нь төрийн байгууламжийн нэгдмэл байдал, төр засгийн нэгдсэн систем, ОХУ-ын төр засгийн байгууллага, ОХУ-ын субьектуудын төр засгийн байгууллагуудын эрх мэдлийн цар хүрээний хязгаарлалт, ОХУ-ын ард түмний тэгш эрх,
тусгаар тогтнолд тулгуурлаж байдаг.
ОХУ-ын бүх нутаг дэвсгэр дээр орос хэл төрийн албан ёсны хэл байна.
ОХУ төрөлх хэлээ хадгалах, түүнийг судлах, хөгжүүлэх нөхцлийг бий болгох эрхийг бүх ард түмэндээ баталгаажуулан хангасан байна.
Орон нутгийн засаг захиргаа
ОХУ нь бүгд найрамдах улс, хязгаар, муж, холбооны улсын болон автономит муж, дүүргийн хэмжээний хот зэрэг тэгш эрх бүхий субъектүүдээс бүрдэнэ.
Бүгд найрамдах (улс) нь ОХУ-ын бүрэлдүүнд байх бөгөөд өөрийн үндсэн хууль, бусад хууль тогтоомжтой байна.
Бүгд найрамдах улсын эрхзүйн байдлыг ОХУ-ын болон БНУ-ын Үндсэн Хуулиар тодорхойлдог.
БНУ нь өөрийн төрийн хэлийг тогтоох эрхтэй. Төрийн захиргааны байгууллага, орон нутгийн байгууллага , тухайн БНУ-д байгаа төрийн байгууллагууд нь ОХУ-ын албан ёсны төрийн хэлтэй хамт өөрийн хэлийг хэрэглэнэ.
Хязгаар нутаг, муж, холбооны улсын хэмжээний хот, автономит муж, автономит дүүрэг нь ОХУ-ын субъект байдаг.
Эдгээр субьектийн эрхзүйн байдлыг ОХУ-ын Үндсэн хуулиар болон хязгаар нутаг, муж, холбооны улсын хэмжээний хот, автономит муж, автономит дүүргийн хууль тогтоох байгууллагаас баталсан дүрмээр тодорхойлно.
Засаг
Орос улсын тэргүүн нь ОХУ-ын Ерөнхийлөгч байна. Ерөнхийлөгч нь Үндсэн хуулийн баталгаа бөгөөд ОХУ-ын зэвсэгт хүчний ерөнхий дээд командлагч байна. Ерөнхийлөгчөөр ОХУ-ын иргэн 4 жилийн хугацаатай сонгогддог.
Орос улсад төлөөллийн болон хууль тогтоох төрийн байгууллага нь Холбооны хурал - буюу парламент байдаг. Холбооны Хурал нь Холбооны Зөвлөл, Төрийн Дум гэсэн 2 танхимтай байдаг.
ОХУ-д гүйцэтгэх засаглалыг ОХУ-ын Засгийн газар хэрэгжүүлдэг. ОХУ-ын Засгийн газар нь Засгийн газрын тэргүүн, Засгийн газрын тэргүүний орлогч, холбооны сайд нараас бүрдэнэ.
Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href=" ">Төрийн тогтолцоо</a>
|
|