|
|
Оросын Холбооны улсын ерөнхийлөгч
|

Путин Владимир Владимирович
|
|
Оросын Холбооны улсын ерөнхийлөгч нь төрийн тэргүүн бөгөөд Үндсэн хууль , болон ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөний баталгаа байдаг. Тэрээр ОХУ-ын тусгаар тогтнол, түүний бие даасан байдал, төрийн нэгдмэл байдлыг хамгаалах,төрийн захиргааны байгууллагуудын харилцан шүтэлцээ, нийцтэй ажиллагааг хангаж байдаг.
Оросын Ерөнхийлөгч нь ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий дээд командлагч байдаг.
Ерөнхийлөгчийг ОХУ-ын иргэдийн бүх нийтийн тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр нууц санал хуралтаар 6 жилийн хугацаатай сонгодог
2012 оны 3 сараас Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчөөр Владимир Владимирович Путин сонгогдон ажиллаж байна.
|
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол бол төрийн тэргүүн албан тушаалдаа орох баяр ёслолын ажиллагаа юм.
Дэлхийн улс орнуудад ерөнхийлөгчийн албанд орох ёслол нь өөр өөрийн онцлогтой байдаг.
ОХУ-ын удирдагчид албан тушаалдаа орох уламжлал Оросын шинэ үеийн түүхэнд шинэ зүйл юм. Энэ нь ЗСБНХУ-ын Ерөнхийлөгчийн албанд М.Горбачев орох үеэс эх авсан юм. ЗСБНХУ-ын түүхэнд анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгчийг 1990 оны 3 сарын 14-нд ЗСБНХУ-ын ардын депутатуудын III бага хурал дээр сонгосон байна. Тэр өдөрөө М.Горбачев тангарагаа өргөжээ.
Орос (тэр үед ЗСБНХОУ байсан) улсын анхны ерөнхийлөгчөөр 1991 оны 6 сарын 12-нд Б.Н.Ельцинг бүх нийтийн санал хураалтаар сонгож, 7 сарын 10-нд Оросын ардын депутатуудын Бага хурал дээр сонгогдсон ерөнхийлөгч албандаа оржээ. Б.Н.Ельцин Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа ОХУ-ын Төрийн дуулал эгшиглэж, Кремль дахь Ерөнхийлөгчийн ордны оройд ЗСБНХУ-ын төрийн далбаатай зэрэгцэн, ЗСБНХОУ-ын Төрийн далбааг хийсгэжээ. Энэ үеэс шинэ Орос орны билгэ тэмдэг бий болсон түүхтэй.
Дараа нь Ерөнхийлөгчийн далбаа, тэмдэгийн тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Эдгээр билгэ тэмдгийг Б.Н.Ельцинг 1996 оны 7 сарын 3-нд албан тушаалдаа ороход анх хэрэглэжээ.
2000 оны 3 сарын 26-нд болсон Оросын Ерөнхийлөгчийн урдчилсан сонгуулийн явцад бүх нийтийн санал хураалтаар сонгогдсон В.В. ПутиныОросын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2000 оны 5 сарын 7-ны өдөр болжээ.
2004 оны 3 сарын 14-ны өдрийн бүх нийтийн санал хураалтын дүнд В.В. Путин Оросын Ерөнхийлөгчөөр хоёрдахь удаагаа сонгогджээ. 2004 оны 5 сарын 7-нд Кремльд түүний ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болжээ.
Одоогийн Оросын ерөнхийлөгч - Владимир Путин, 2012 оны 3 сарын 4-нд болсон ерөнхийлөгчийн ээлжит тавдахь удаагийн сонгуулиар сонгогдож, 2012 оны 5 сарын 7-нд тангараг өргөх ёслолоо хийжээ.
Ерөнхийлөгчийн засаглалын билгэ тэмдэг
ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаглалын билгэ тэмдэгт ОХУ-ын Ерөнхийлөгчийн далбаа, ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэмдэг ОХУ-ын Үндсэн хуулийн, тусгай хувь ордог. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч ОХУ-ын Үндсэн хуулийн тусгай хувь дээр гараа тавьж тангараг өргөсний дараа түүнийг ерөнхийлөгчид хадгалуулдаг байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн далбаа
 ОХУ-ын Ерөнхийлөгчийн далбаа |
|
ОХУ-ын Ерөнхийлөгчийн далбаа (туг) нь тэгш өнцөг хэлбэртэй материал дээр тэнцүү хэвтээ 3 судалтай байна. Дээд судал нь цагаан, дундах нь хөх, доод судал нь улаан өнгөтэй байна. Өөрөөр хэлбэл Оросын төрийн далбааны өнгөтэй адил байна). Голд нь Оросын Төрийн сүлдийн алтан дүрс байрласан байна. Материалыг алтан цацагаар хүрээлсэн байна.
Далбааны ишин дээр нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүтэн нэр, тангараг өргөсөн огноог бичсэн мөнгөн бөгжийг бэхэлсэн байна.
Иш нь жадны хэлбэртэй оройтой байна. |
ОХУ-ын Ерөнхийлөгчийн далбааг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэмдэг, Үндсэн хуулийн тусгай хувийн хамт шинээр сонгогдсон ерөнхийлөгчид тангараг өргөх ёслолын үеэр хадгалуулна.
Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа далбааг түүний ажлын өрөөнд байрлуулж, түүний хувийг Москвагийн Кремлийн Ерөнхийлөгчийн өргөөний орой дээр байрлуулна.
Оросын Ерөнхийлөгчийн тэмдэг
 Оросын Ерөнхийлөгчийн тэмдэг |
|
Оросын Ерөнхийлөгчийн өөр нэг билгэ тэмдэг бол Оросын Ерөнхийлөгчийн тэмдэг бөгөөд тэмдэг түүний зүүлтээс бүртнэ.
Тэмдэг нь үзүүр рүүгээ өргөссөн тэнцүү төгсгөлтэй, нүүрэн тал нь бадмараг түрхэцтэй алтан загалмай байдаг. Загалмайн үзүүр хүртэл зай нь 60 мм, мөлгөр нарийн хүрээтэй байна. Расстояние между концами креста - 60 мм, мөлгөр нарийн хүрээтэй байна.
Нүүрэн талын голд нь ОХУ-ын Төрийн сүлдийн дүрсийг суулгасан байна. |
Загалмай тэмдэгийн ар талд нь тойрог байх бөгөөд хүрээгээр нь "Ашиг тус, нэр төр, алдар гавьяа" гэсэн уриа үгийг бичсэн байна. Тойрогийн төвд хийсэн он 1994 гэж бичжээ. Тойрогийн доод талаар лаврын мөчир зуржээ. Тэмдэгийн зүүлт нь лаврын мөчрөөр холбосон гинж байдаг.Гинж нь алт, мөнгө, эмалиар хийсэн 17 хэсгээс бүрддэг. Үүнээс 9 нь Оросын Төрийн сүлдний хэлбэртэй, 8 нь "Ашиг тус, нэр төр, алдар гавьяа" гэсэн уриа бүхий тойрог хэлбэрийн дэлбээ байна. Гинжний хэсэг тус бүрийн ар тал дээр ОХУ-ын Ерөнхийлөгч бүрийн бүрэн нэр, тангараг өргөсөн огноог бичсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн 1996 оны 8 сарын 5-ны өдрийн 1138 тоот зарлигаар шинээр сонгогдсон ОХУ-ын Ерөнхийлөгч албандаа орох ёслолын үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэмдгийг Оросын Ерөнхийлөгчид гардуулна.
Оросын Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэмдгийг Москвагийн Кремль дахь Ерөнхийлөгчийн өргөөнд хадгална. Оросын Ерөнхийлөгчийн тэмдгийг хэрэглэх заавар нь төрийн ёслолын дүрмээр тодорхойлогддог.
ОХУ-ын Үндсэн хуулийн тусгайлан бэлтгэсэн хувь
 ОХУ-ын Үндсэн Хуулийн тусгай хувь |
|
ОХУ-ын Ерөнхийлөгчийн 1996 оны 8 сарын 5-ны өдрийн 1138 тоот зарлигаар Оросын Үндсэн хуулийн тусгайлан бэлтгэсэн хувь нь Ерөнхийлөгчийн засаглалын албан ёсны билгэ тэмдэг гэж тодорхойлжээ.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангаргаа Үндсэн хуулийн тусгай хувь дээр гараа тавьж өргөдөг.
ерөнхийлөгчийн далбаа, ерөнхийлөгчийн тэмдэгийн хамт түүн дээр гараа тавьж тангараг өргөсний дараа шинээр сонгогдсон ерөнхийлөгчид хүлээлгэн өгдөг. |
Эх үүсвэр: http://www.kremlin.ru/
Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href=" ">Оросын Холбооны улсын ерөнхийлөгч</a>
|
|