|
|
Хүн ам
Хүн амын тоо
 |
|
Орос улсын нийт хүн амын тоо янз бүрийн баримт тооцоогоор ойролцоогоор 134 000 000 байна.
Эдгээрэс 73.1% (97 954 000) нь хот тосгонд амьдардаг, тухайлбал:
Москва хотод 9 269 000, Москва мужид 6 900 000,
Санкт-Петербург хотод 5 897 000, Ленинград мужид 2 350 000 хүн амьдардаг. |
Хүн амын байршил
Орос улсын хүн амын байршлын онцлог нь газар нутгийн хоёр төрлийн суурьшилаас бүрддэг байна.
Орос улсын нутаг дэвсгэрийн хоёрны гурвыг эзлэх хойт зах хязгаар нутагт хүн амын 15-ны нэг буюу 10 орчим сая хүн амьдарч байна. Тайга, тундрын хил хязгааргүй уудам нутагт хүн ам нь хэсэг хэсгээрээ тархуу амьдардаг. Тухайлбал, Эвэнкийн автономит дүүрэгт тосгонуудын хооронд 180 км зайтай байдаг.
Орос орны Европ тивд орших талын дийлэнх хэсэг, Сибирь, Алс Дорнодын өмнөд хэсэгт хүн амын нягт суурьшилтай байна. Хүн амын суурьшлын үндсэн бүс гэж энэ бүс нутгийг нэрлэдэг. Нутаг дэвсгэрийн гуравны нэгийг эзлэх энэ хэсэгт хүн амын 93% нь амьдарч байна. Энд Оросын бараг бүх томоохон хотууд, боловсруулах аж үйлдвэр, хөдөө аж ахуй байрладаг.
Хүн амын бүтэц
Орос улсын хүн амын дийлэнх хэсэг нь (88%) Энэтхэг-европ хэлний бүлд багтдаг бөгөөд гол нь славян бүлэгт хамрагддаг.
Орос улсын хүн амын 81% нь орос, 4% нь украин, белорус байна
.
Энэтхэг-европ хэлний бүлд хамрагдах бусад бүлгүүдээс хамгийн олон нь осет, немц үндэстэнгүүд бөгөөд тэдгээрийн тоо 1985 оныхоос эрс буурсан нь Герман улс руу цагаачилсантай холбоотой.
Алтай хэлний бүл (12 сая орчим хүн) тооныхоо хувьд дараа нь ордог. Үндсэндээ энэ нь турк хэлний бүлэгт багтдаг ардууд (11.2 сая хүн) юм. Орос үндэстний дараа татарууд (5.5 сая хүн) орох бөгөөд Татарстанд 1.8 сая, Башкирстанд 1.1 сая бусад нь Урал, Ижил мөрөн, Сибирт тархан амьдардаг.
Хүн амынхаа тоогоор түүний дараа турк гаралтай үндэстнүүд ордог бөгөөд Чуваш (1.8 сая хүн) башкир (1.3 сая хүн) байна. Тэдгээрээс иэхэнх нь (908 мянган чуваш, 864 мянган башкир) өөрсдийн бүгд найрамдах улсад амьдарч байна. Өөрөөр хэлбэл, турк гаралтай үндэстэнгүүд Урал, Ижил мөрний хавиар төвлөрсөн байна. Турк гаралтай бусад үндэстэнгүүд (алтай, шорц, хакас, тува) нь Сибирийн өмнөд хэсгээс Алс дорнод (якут) хүртэл суурьшсан байна.
Дараа нь Хойд Кавказын: кумык, ногай, карачаев, балкар ардууд орно.
Казакстантай хил орчим, Өмнөд Сибирь, Урал, Ижил мөрний сав газраар казак үндэстнүүд суурьдаг.
Урал-Юкагир бүлийн, гол нь фин-угор бүлэг үндэстнүүд гол төлөв Урал-Ижил мөрний сав нутаг, Орос улсын европын тал хэсгийн хойд захаар амьдардаг. Эдгээрээс хамгийн том үндэстэн нь мордавчууд (1 сая хүн) юм. Тэдгээрийн дөнгөж гуравны нэг нь бүгд найрамдах улсынхаа нутаг дэвсгэрт амьдардаг. Бусад нь Урал-Ижил мөрний сав нутгаар тархан аьдардаг.
Хойд Кавказын үндэстэнгүүд гол төлөв Хойд Кавказын бүгд найрамдах улсуудын нутаг дэвсгэрт төвлөрч амьдардаг.
Хэл
Оросын Холбооны Улсын бүх нутаг дэвсгэр дээр төрийн хэл нь орос хэл байдаг. Түүний зэрэгцээ олон үндэстний улсын хувьд Оросын нутаг дэвсгэр дээр амьдардаг бүх үндэстнүүдэд төрөлх хэлээ хадгалах эрх, судлах, хөгжүүлэх нөхцлөөр хангаж байдаг. Гэхдээ сүүлийн статистикийн мэдээгээр хүн амын 86.6% нь орос хэлийг төрөлх хэл, 97.7% нь орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн гэж гарсныг тэмдэглэх хэрэгтэй.
Фото зураг:
http://www.uspenka.opalev.ru; http://www.eva.ru/; http://russian-union.ru/; http://www.bashkortostan450.ru/;
http://www.culturemap.ru/; http://www.ruvr.ru/; http://www.gopun.com/; http://folkler.ru/; http://russia.rin.ru/;
http://mozkab.narod.ru/; http://forum.eastbazar.info/; http://owl.pp.ru/
Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
|
|