|
|
Оросын улс төрийн систем
Оросын улс төрийн систем нь 1993 оны 12 сарын 12-нд бүх нийтийн санал хураалтаар баталсан Үндсэн Хуулиар тодорхойлогдоно. Үндсэн хуульд засаглалыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалд хуваах зарчим тусгагдсан байдаг.
Гүйцэтгэх засаглал
Орос улсын гүйцэтгэх засаглалыг Оросын Холбооны улсын Засгийн газар хэрэгжүүлдэг. Оросын Холбооны улсын Засгийн газар нь Засгийн газрын стэргүүн, Засгийн газрын тэргүүний орлогчууд, Холбооны сайдуудаас бүрддэг.
Оросын Холбооны улсын ерөнхийлөгч Сайд нарын танхимыг бүрдүүлж, Оросын Холбооны улсын Засгийн газрын тэргүүнийг төрийн Думтай зөвшилцөж томилдог. Шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн өмнө Оросын Холбооны улсын Засгийн газрын бүрэн эх дуусгавар болдог.
Хууль тогтоох засаглал
Холбооны хурал - буюу Оросын Холбооны улсын парламент нь хууль тогтоох ба төлөөлөгчдийн засаглалын байгууллага юм.
Холбооны хурал нь Холбооны зөвлөл, Төрийн Дум гэсэн 2 танхимтай. Холбооны зөвлөлд Оросын Холбооны улсын бүрэлдүүн субьект бүрээс 2 төлөөлөгч, төрийн засаглалын гүйцэтгэх ба төлөөллийн байгууллагуудаас тус бүр нэг төлөөлөл байдаг. Төрийн Дум нь нээлттэй санал хураалтаар 4 жилийн хугацаатай сонгогдсон 450 гишүүнтэй.
Холбооны Хурал нь байнгын ажиллагаатай байгууллага юм.
Шүүх засаглал
Шүүх эрх мэдлийг Орос улсад гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүх засаглал нь хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалаас хараат бус бие даасан байдаг. Шүүхийн тогтолцоо нь Орос улсад холбооны шүүгчид, үндсэн хуулийн цэцийн (хууль ёсны) гишүүд болон анхан шатны шүүгчдээс бүрдэнэ.
Шүүхийн тогтолцоог:
- Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн цэц
- Оросын Холбооны Улсын дээд шүүх;
- Оросын Холбооны Улсын Арбитрын дээд шүүх
Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуульд хяналт тавих шүүх байгууллага юм.Тэрээр үндсэн хуулийн тогтолцоо, иргэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, Орос улсын бүх нутаг дэвсгэр дээр ОХУ-ын Үндсэн хуулийн дээд хяналтыг хэрэгжүүлж байдаг.
ОХУ-ын Дээд шүүх бол иргэний, эрүүгийн, захиргааны болон бусад асуудал, тухайлбал, хэрэгт татагдсан шүүгчийн асуудлыг хэлэлцдэг шүүхийн дээд байгууллага мөн.
Оросын Холбооны улсын Дээд шүүх бүх шатны шүүхийн байгууллагын, тухайлбал, цэргийн, холбооны тусгай шүүхийн ажилд шүүхийн хяналт тавьж байдаг.
Оросын Холбооны улсын Дээд шүүх нь Бүгд Найрамдах улс, хязгаар, муж, холбооны улсын хэмжээний хот, автономит муж, автономит дүүрэг, цэргийн дүүргийн болон усан цэргийн зэрэг шүүхийн хувьд шүүхийн асуудлаар дээд байгууллага нь байна.
ОХУ-ын Арбитрын дээд шүүх бол арбитрын шүүхээр хэлэлцсэн эдийн засгийн маргаан, бусад асуудлыг шийдэх шүүхийн дээд байгууллага нь бөгөөд холбооны улсын хуулиар олгогдсон эрхийн дагуу шүүхийн хяналт тавих, шүүхийн практик асуудлаар тайлбар өгнө.
Сонгуулийн систем
Орост сонгуулийн систем нь бүх иргэдээ сонгууль, бүх нийтийн санал асуулгад хамруулж санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангаж, сонгох эрх, санал асуулгад оролцох ардчилсан зарчим, хэв хэмжээг хамгаалж байдаг.
Оросын Холбооны улсын Үндсэн хуулийн дагуу улс төрийн олон талт шинж, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрдөг. Үндсэн хуулийн энэ зарчмаас үүдэн төрөөс улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, дүрэм баримт бичигт тусгагдсан зорилго, үзэл баримтлалаас үл хамааран хуулийн өмнө тэгш байдлыг хангана.
Улс төрийн намуудын хуулийн эрх ашгийг төрөөс хангаж байна.
Эх үүсвэр: http://www.kremlin.ru/ http://www.gov.ru/
Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href=" ">Оросын улс төрийн систем</a>
|
|