|
|
Газар зүй
Оросын Холбооны улс (Орос улс) Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт хамгийн том хуурай газар болох Евро-Азид оршдог. Орос улс бол хамгийн том улс бөгөөд 17 075,4 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Оросын Холбооны улсын нийслэл нь Москва хот юм.
Орос улсын баруун хэсэг (газар нутгийн дөрөвний нэг нь) нь зүүн Европт багтдаг. Түүнийг Оросын европийн хэсэг гэнэ. Уралын нуруунаас зүүн тийш байрлах (газар нутгийн дөрөвний гурав) хэсгийг Оросын Азийн хэсэг гэнэ.
Хуурай газрын дийлэнх хэсэг нь хойд өргөрөгийн 70 болон 50 градусын хооронд байрладаг. Орос улсын газар нутгийн ойролцоогоор 18% нь Хойд туйлын цагирагт багтдаг. Туйлын ойролцоох болон туйлын цаадах газар нутаг гэж ялгадаг.
Орос улсын хойд цэг нь Челюскины буланд (хойд өргөрөгийн (77043', зүүн уртрагын 1040 18') Таймирын хойг дээр байрладаг. Энэ цэгт 1742 оны 5 сард С. Челюскины хоёрдугаар (Агуу их Хойд нутгийн) экспедицийхэн анх хүрчээ.
Манай улсын хамгийн хойд цэг бол Франц Иосифын (хойд өргөрөгийн 810 49') олтригт орших Рудолф арал дээрх Флигел хойг юм. Энэ цэгээс хойд туйл хүртэл ердөө 900 км байдаг.
Өмнөд цэг нь Дагестанд Самур ба Кура голын заагт Базардюзю уулын баруун урд (баруун өргөрөгийн 410 11') байрладаг).
Өмнөд цэгийн харалдаа Европт бол Неапол, Мадрид, Америкт бол Нью Йорк оршдог.
Хамгийн баруун цэг нь (баруун уртрагийн 190 38') Балтийн тэнгисийн Гданскийн тохойд Балтийн элсэн атираанд байрладаг. Энд Орос Польшийн хил залгадаг.
Хуурай газрын хамгийн зүүн цэг нь Чукотийн хойгийн Дежневийн (хойд өргөрөгийн 660 5', баруун уртрагийн 169040') арал дээр байдаг. Оросын нутаг дэвсгэрийн хамгийн зүүн цэг нь Берингийн хоолой дахь Ратмоновын арал (баруун уртрагын 1690 02') дээр байдаг
Орос орон хойд хэсгээрээ Хойд мөсөн далай, баруун талаараа Атлантийн далай, зүүн талаараа Номхон далайгаар хиллэж байна. Орос орон 62.3 мянган км урт үргэлжлэх хамгийн урт хилтэй бөгөөд түүнээс 24.6 мянган км нь хуурай газрын, 37.7 мянган км нь усаар хиллэдэг байна.
Оросын Холбооны улсын далайн хил нь эргээс 12 бээр (22.7 км) зайтай байрлаж байдаг. Оросын нутаг дэвсгэрт хамаарах далайн энэ хэсэгт гадаадын усан онгоц зөвхөн Орос улсын зөвшөөрөлтэй орж болно.
Эргээс 200 бээр зайтай газар далайн эдийн засгийн бүс байдаг бөгөөд гадаадын усан онгоц тусгай зөвшөөрөлгүй орж болох ба эрдэм шинжилгээний ажил, байгалийн баялагийг боловсруулах асуудлыг зөвхөн Оросын Холбооны улсын Засгийн газрын зөвшөөрлөөр хийнэ.
Баруун хил хязгаар нь Колийн хойгийн баруун хойд тал дахь Баренцевийн тэнгисийн эргээс эхлэн Балтийн тэнгисийг дайрч, Хар Далай хүрдэг. Энэ талын хил хязгаарт тодорхой тогтоосон байгалийн хил байхгүй. Оросын баруун хөршүүд нь Норвег, Финлянд, Эстони, Латви, Литва, Беларус, Украин ба Орос улсын нутаг дэвсгэрээс тусдаа орших Калининград муж нь Литва, Польш улсуудтай хиллэдэг.
Өмнөд хил хязгаар Хар Далайн эргээс Япон тэнгисийн эрэг хүртэл үргэлжилдэг. Кавказийн нуруугаар Грузин, Азербайжан улсуудтай хиллэдэг. Аргун, Амур, Уссурын мөрөнгөөр Хятад Монголтой хиллэдэг. Мөн Өмнөд талаар бас Казакстан, Солонгос улстай хиллэдэг.
Орос улсын зүүн талын далайн хил нь Номхон далайн усаар Япон, Охотск , Беригийн тэнгисүүдээр дайрч өнгөрдөг. Энд ойрын хөршүүд нь Япон улс, АНУ юм.
Оросын Сахалин, Курилийн арлуудыг нарийхан Лапурезийн булан Хоккайдо арлаас тусгаарлаж байдаг. Япон тэнгис, түүний булангууд нь өвөл хөлддөггүй байна. АНУ-тай Ратмановын арал (Орос) ба Крузенштерны арал (АНУ) болон Диомедийн арлуудын дунд байдаг 5 км урт булангаар хиллэдэг.
Хойд хил хязгаар нь бүхэлдээ Хойд Мөсөн Далайн Баренц, Кар, Лаптев, Зүүн Сибирь, Чукотийн тэнгисүүдийн усаар дайрч гардаг. Баренцийн тэнгисийн зарим хэсгээс бусад бүх хэсэг нь мөсөөр бүрхэгдсэн байдаг. Оросын эргээс хойд туйл хүртэл Арктикийн Оросын хэсэг байдаг. Энэ нь 320 4'45'' ба 1680 49'30'' меридианы хооронд оршдог. Энэ хэсэгт оршдог бүх арлууд, Шпицберген арлуудын зарим арлуудаас бусад нь Оросын Холбооны улсад хамрагддаг
Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
|
|