Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe







Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Орос хэлний мэдлэгийн түвшин

2009 оны намар ОХУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас (2009 оны 10 сарын 28-ны өдрийн 463 тоот тушаал). гадаад оюутны орос хэлний мэдлэгт төрөөс тавих шаардлагыг баталсан байна. Энэ шаардлагын дагуу гадаадын иргэн болон иргэншилгүй хүмүүсийн орос хэл эзэмшсэн мэдлэг, чадвар дадлыг анхан шатны, нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр гэсэн 5 түвшингээр тодорхойлдог. Эдгээр түвшинд тавих шаардлагыг дор дурдлаа:

Суурь түвшин

Энэ түвшний шалгалтыг амжилттай өгөх нь орос хэлээр харьцах анхан шатны чадамж эзэмшсэн бөгөөд ахуйн ба соёлын хязгаарлагдмал хүрээнд харилцах анхан шатны чадвартай болсныг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, та дэлгүүрт наймаа хийх, нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах, цаг агаарын тухай ярих, нэг ангийнхан болон багштайгаа тогтсон хэдэн хэллэгээр харилцаж чадахыг хэлнэ.

Албан ёсны шаардлага: Гадаад оюутан орос хэлний суурь мэдлэг эзэмшихийн тулд дараах дадал, чадвартай байх ёстой:

  1. янз бүрийн эх материалаас (сонин, сэтгүүлийн гарчиг, зарлал, ) авсан энгийн богинохон өгүүлбэрийг уншиж чаддаг байх, улс орны тухай болон мэдээлэл-сурталчилгааны, ахуйн шинжтэй урдчилан хялбаршуулж бэлдсэн материалыг ойлгодог байх;
  2. богинохон захиа, зурвас, талархлын бичиг бичих чадвартай, эх матриалын үндсэн агуулгыг асуултанд тулгуурлан гаргаж чаддаг байх;
  3. ахуй соёлын шинжтэй богинохон харилцан ярилцлагад орсон (сэдэв, газар, хугацаа, шалтгаан зэрэг үндсэн мэдээллийг) ойлгодог байх;
  4. жирийн нөхцөлд яриа өдөж сурах, өөрийн, гэр бүлийнхээ, хичээл сургалт, ажил, орос хэл сурч байгаа тухай, чөлөөт цаг, төрсөн хот, эрүүл мэнд, цаг агаар зэрэг сэдвээр ярьж чаддаг байх, мөн уншсан сэдвийнхээ талаар өөрийн бодлоо илэрхийлж чаддаг байх;
  5. хязгаарлагдмал хүрээнд өөрийнхөө хийх гэж байгаа зүйлийнхээ талаар ярихдаа дүрэм, үгийн сангаа хэрэглэж сурах.

Үгийн сангийн доод хэмжээ нь 1300 байна.

Орос хэлний суурь мэдлэг гадаад оюутанд оросын дээд сургуулиудад элсэхэд хангалтгүй. Харин гадаадын оюутанд зориулсан хэлний бэлтгэл факультетэд элсэж жилийн хугацаанд хэлний тусгай бэлтгэл хийхэд хангалттай.

Анхан шатны түвшин

Энэ түвшний шалгалтыг амжилттай өгөх нь орос хэлээр харьцах дунд шатны чадамж эзэмшсэн бөгөөд ахуйн соёлын болон хичээл сургалт, мэргэжлийн хүрээнд харилцах анхан шатны чадвартай болсныг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, та өөр хэлний орчинд харьцангуй бие даасан, өдөр тутмын хэвийн нөхцөлд ойлголцож чаддаг, өөрийнхөө өмнө тулгарч байгаа ахуйн дийлэнх асуудлыг шийдэж чаддаг байна. Энэ нь төрөөс энэ түвшинд тавих шаардлагыг хангаж байна гэсэн үг.

Албан ёсны шаардлага: Гадаад оюутны орос хэлний анхан шатны түвшин:

  1. сонин, сэтгүүл, номноос бага хэмжээний сэдвийг уншиж чаддаг, уншсан зүйлийнхээ ерөнхий агуулга, учир, дүгнэлт, зохиогчийн үнэлгээг ойлгодог;
  2. өөрийнхөө, гэр бүлийнхээ, хичээл сургалт, гадаад хэл сурах, ажлын өдөр, чөлөөт цаг, төрсөн хот, эрүүл мэнд, цаг агаар зэрэг сэдвээр 20 хүртэл өгүүлбэртэй зохион бичлэг хийх чадвартай, тухайн сэдвээр уншсан болон сонссон зүйлийнхээ үндсэн агуулгыг гаргаж чаддаг;
  3. богино хэмжээний яриаг ойлгодог, гол (сэдэв, цаг хугацаа,харьцаа, тухайн зүйлийн шинж тэмдэг, зорилго, шалтгаан) мэдээлийг гаргаж ойлгодог, дэлгэрэнгүй яриаг ойлгож, ярьж буй хүний хэлсэн үг, үйл явдлын талаар өөрийн бодлоо илэрхийлдэг, нийгэм-соёлын шинж чанартай дуу оруулсан мэдээлэл, зарлал, мэдээг ойлгодог;
  4. өдөр тутмын амьдралын нилээд өргөн хүрээнийн ярианд оролцож чаддаг, харилцан яриаг эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж чаддаг, Янз бүрийн (өөрийн тухай, ажил, мэргэжил, сонирхол, улс орон, хот, урлаг соёлын зэрэг) асуудлаар яриа өдөж чаддаг, нийгэм соёлын шинжтэй сэдвээр уншсан зүйлийнхээ үндсэн дээр өөрөө санаа бодлоо илэрхийлж чаддаг;
  5. энгийн нөхцөл байдалд үүссэн санаа бодлоо илэрхийлж хэлэхдээ зөв бичгийн дүрэм, үгийн сангаа ашиглах.

Үгийн сангийн доод хэмжээ нь 2300 байна.

Орос хэлний анхан шатны түвшний мэдлэг эзэмшсэн бол оросын дээд сургууль, тухайлбал, их сургууль, институт, академи зэрэг мэргэжлийн дээд боловсролын байгууллагад элсэж болно. Гадаад оюутанд зориулсан бэлтгэл факультэт төгсөгчид нэг жилийн хэлний сургалтын дараа энэ түвшинд хүрдэг.

Хоёрдугаар түвшин

Энэ түвшний шалгалтыг амжилттай өгөх нь орос хэлээр харьцах дунд шатны чадамж эзэмшсэн бөгөөд ахуйн соёлын аливаа нөхцөлд харьцаж чаддаг, мэргэжлийнхээ (хэл шинжлэлээс бусад нийгмийн салбар, инженер техникийн, байгалийн шинжлэлийн гэх мэт ) хүрээнд орос хэлээр харилцах чадвартай болсныг гэрчилнэ.

Албан ёсны шаардлага: Гадаад оюутны орос хэлний хоёрдугаар түвшин:

  1. хүүрнэл, тайлбар хэлбэрээр бичсэн янз бүрийн уран зохиол ба уран сайхны нийтлэл, зохиогчийн үнэлэлт дүгнэлтэд тулгуурласан сэдэв зэргийг уншиж чаддаг.
  2. уншсан, сонссон мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгөө, товч агуулга, товчлол бичиж чаддаг, мэдээллийн шинж чанартай хувийн захиа болон албан бичиг, албаны шинжтэй бичиг баримт (өргөдөл, хүсэлт, тайлбар бичиг гэх мэт) бичиж чаддаг.
  3. ярьж байгаа хүн хувийн бодлоо ил тод илэрхийлсэн ахуйн шинжтэй яриа, радио мэдээ, зарлал, реклам, хүмүүсийн харьцааг харуулсан уран сайхны кино, телевизийн нэвтрүүлгийг ойлгож чаддаг;
  4. урдчилан бэлтгэсний үндсэн дээр яриа өдөх, асууж лавлах яриаг өдөөх, үзсэн харснаа ярих, үнэлэлт дүгнэлт өгөх, өөрийн санал бодлоо хэлэх, асуудлыг шүүн хэлэлцэх чадвартай байх;
  5. зөв бичгийн дүрэм хэрэглэж, үгээ зөв сонгож, зөв ярьж сурсан байх.

Үгийн сангийн доод хэмжээ нь 10 000 байна.

Орос хэлний дунд шатны түвшний мэдлэг эзэмшсэн байх нь оросын дээд сургуулийн бакалавр, магистрын (хэл шинжлэлийн бакалавр, магистраас бусад ) зэрэг авахад шаардлагатай.

Гуравдугаар түвшин

Энэ түвшний шалгалтыг амжилттай өгөх нь орос хэлээр харьцах дээд түвшний шатны чадамж эзэмшсэн бөгөөд ахуйн соёлын аливаа нөхцөлд харьцаж чаддаг, мэргэжлийнхээ (хэл шинжлэлээс бусад нийгмийн салбар, инженер техникийн, байгалийн шинжлэлийн гэх мэт ) хүрээнд орос хэлээр харилцах чадвартай болсныг гэрчилнэ.

Албан ёсны шаардлага: Гадаад оюутны орос хэлний гуравдугаар түвшин:

  1. нийгэм-соёлын болон албаны хүрээний сэдвийг ойлгох, зөв тайлбарлах, мөн оросын уран зохиолыг уншиж чаддаг байна. Нийгэм-соёлын шинжтэй сэдэв нь нилээд өндөр түвшний мэдээлэлтэй байна. Албаны мэдээлэлд эрх зүйн баримт бичиг болон албан ёсны мэдээллүүдийг хамруулж байна.
  2. уншсан, сонссон мэдээлэл дээрээ үндэслэн асуудал хөндсөн зохион бичлэг, товчлол, албаны болон албан бус захиа, мэдээллийг задлан шинжилж, өөрийн санал бодол, үнэлэлт дүгнэлт өгч бичиж чаддаг, өөрөө асуудал дэвшүүлсэн сэдвээр (өгүүлэл, захиа, товч өгүүлэл) бичиж чаддаг байх.
  3. авиа бичлэгийг бүхэлд нь ойлгож, учрыг нь ойлгож, сонссон мэдээлэлдээ (радио, теле нэвтрүүлэг, киноны хэсэг, илтгэл, хэлсэн үг зэрэг) үнэлэлт дүгнэлт өгч чаддаг, ярьж байгаа хүнийхээ сэдвээ гаргаж чадсан эсэхийг үнэлэх чадвартай байх;
  4. харилцан ярианы янз бүрийн зорилго, тактикийг илэрхийлэхийн тулд хэлний төрөл бүрийн хэрэгсэл ашиглан ярианд оролцох, яриа дунд зөрчилтэй асуудлын шийдлийг олох яриа өдөөх, ёс зүйн чиглэлийн яриа өрнүүлэх, чөлөөт сэдвээр өөрийн байр сууриа хамгаалах, нотлох чадвартай байх;
  5. эх зохиол, түүний хэсгийн утга санааг илэрхийлэх, ойлгоход шаардлагатай хэлний бүтцийн нэгж хэсгүүдийг хэрэглэх явцад орос хэлний системийн тухай мэдлэгээ харуулах.

Үгийн сангийн доод хэмжээ нь 12 000 байна. Үүнээс идэвхитэй хэрэглэдэг үгийн сан нь - 7 000 байна.

Энэ түвшний мэдлэгийн гэрчилгээ нь Оросын дээд сургуульд хэл шинжлэлийн бакалаврын диплом авахад шаардлагатай.

Дөрөвдүгээр түвшин

Энэ түвшний шалгалтыг амжилттай өгөх нь орос хэлийг бараг төрөлх хэлний түвшинд чөлөөтэй эзэмшсэнийг илэрхийлнэ.

Албан ёсны шаардлага: Гадаад оюутны орос хэлний дөрөвдүгээр түвшин:

  1. гүн ухааны хийсвэр, мэргэжлийн, уран сайхны зэрэг далд утга санаа агуулсан аливаа сэдвийг зөв ойлгож, илэрхийлэх;
  2. ярианы сэдвээр өөрийн санаа бодлоо илэрхийлсэн өгүүлэл бичих;
  3. радио, телевизийн нэвтрүүлэг, киноны хэсэг, жүжиг, нийтийн зориулалттай илтгэлийн агуулгыг бүрэн ойлгох, нийтлэг үг хэллэг, далд утгыг илэрхийлж, хэрэглэх, илтгэгчийн нийгэм соёлын болон сэтгэл зүйн онцлогийг зөвөөр ойлгож хүлээж авах.
  4. сонсогчдод нөлөө үзүүлэхүйц ярианы тактикийг эзэмшсэн бөгөөд урдчилан бэлтгэсэн төдийгүй бэлдээгүй нөхцөлд харилцан яриа болон ганцаарчлан ярьж зорилгодоо хүрч чаддаг байх;
  5. эх зохиол, түүний хэсгийн утга санааг илэрхийлэх, ойлгоход шаардлагатай хэлний бүтцийн нэгж хэсгүүдийг хэрэглэх явцад орос хэлний системийн тухай мэдлэгээ харуулах.

Үгийн сангийн доод хэмжээ нь 20 000 байна. Үүнээс идэвхитэй хэрэглэдэг үгийн сан нь - 8 000 байна.

Энэ түвшний мэдлэгийн гэрчилгээ нь Оросын дээд сургуульд хэл шинжлэлийн магистрын диплом авахад шаардлагатай бөгөөд орос хэлээр эрдэм шинжилгээ, багшлах ажил эрхлэх эрх олгоно.

Дэлхийн 93 орны нутаг дэвсгэр дээр байгаа гадаадын оюутны орос хэлний мэдлэг шалгах төвүүдийн хаягийг манай энэ сайтаас жагсаалт хэлбэрээр болон интерактив картны тусламжтай олж болно.

Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href="">Орос хэлний мэдлэгийн түвшин</a>
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны