|
Улаанбаатар дахь ОШУСТ-д орос хэлний эрчимжүүлсэн дамжаа ажиллаж эхлэв
6-р сарын 10-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд орос хэлний эрчимжүүлсэн зуны дамжаа ажиллаж эхлэв. 2 сарын түршид өдөр бүр 4-6 цагаар орох хичээлд 60 гаруй монгол охид хөвгүүд орос үгсийн сан, дүрэм судлаж, ярианы хэл, зөв бичих, уншиж эгүүлэн ярих зэрэгт суралцах юм. Сонсогчдод танхимд орох хичээлээс гадна кино танхимд хичээллэх, улмаар Орос Улсын түүх, соёлын тухай баримт кино, мөн монгол тайлбар бүхий уран сайхны киног үзэх бололцоо олгохоор хичээлийн хөтөлбөрийг зохиосон байна. Үүнээс гадна дамжааны сонсогчдыг ОШУСТ-д зохион явагдах төрөл бүрийн арга хэмжээнд оролцуулан орос хэлний орчинд улам гүн нэвтэрхийн сацуу монголын охид, хөвгүүдийг Орос Улсын түүх, соёл, хүмүүнлэгийн салбар дахь монгол-оросын хамтын ажиллагааны хөгжилтэй бүх талаар танилцах боломжийг нээж өгч байгаа юм. Дамжааны сонсогчдын бүрэлдэхүүнд оросын их дээд сургуулиудад элссэн төгсөгчид, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, мэргэжлийн хувьд орос хэл зайлшгүй хэрэг болох монгол-оросын хамтарсан үйлдвэрийн газруудын ажилтан нар орсон билээ. Дамжааны сонсогчдод хандаж Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов мэндчилгээ дэвшүүлэн орос хэл сурах, Орос Улсын олон ард түмний үндэсний соёлтой танилцах үйлс тань амжилт хүслээ. ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал Тамара Бронская анхан, суурь, гүнзгийрүүлсэн түвшний сургалтын хөтөлбөрийн тухай ярьж өгч, танхимд хичээллэх, гэртэй даалгавар хийхэд ашиглах ном сурах бичигтэй танилцуулав. Тестын шалгалтын дүнгээр орос хэлний мэдлэгийн түвшинөөр нийт 5 бүлэг байгуулав. Дараа өдрөөс эхлэн сонсогчид хичээлдээ орж ОШУСТ-д танилцах экскурсид оролцов. Үүнээс гадна Төвийн ажилтнууд тэднийг Орос Улс, орос-монголын хамтын ажиллагааны түүх, дурсгалын өдрүүдэд зориулсан төрөл бүрийн гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцуулав. Дамжааны төгсгөлд хичээлийн хөтөлбөрөө амжилттай эзэмшсэн сонсогчдод ОШУСТ-ийн гэрчилгээ гардуулах юм.
http://mng.rs.gov.ru/
|
|