Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монголд "Орос Улсад суралцах цаг!" Олимпиад гараагаа авлаа

19.03.2015 16:42

2015 оны 3-р сарын 18-нд оросын их дээд сургуульд суралцах ирээдүйн оюутнуудыг сонгон шалгаруулалтын хүрээнд Россотрудничество агентлагийн ивээл дор Монголд явагддаг "Орос Улсад суралцах цаг!" Олимпиад гараандаа гарлаа. Уг төслийг инженер техникийн чиглэлээр өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэдэг оросын шилдэг их дээд сургуулиудын консорциум хэрэгжүүлж улмаар жил ирэх тутам тэдний санал болгож байгаа мэргэжлийн тоо өсч байна. Өнгөрсөн онд Олимпиадын ялагч зөвхөн 25 охид, залуус Орос Улсын их дээд сургуульд суралцах эрх авч байсан бол 2015/2016 оны хичээлийн жилд математикийн сайн мэдлэгтэй, сонгон шалгаруулах үе шатыг амжилттай давж 9-р сарын 1-ээс Оросын техникийн их дээд сургуульд суралцахаар 80 залуус шалгарчээ. Оросын 9 их дээд сургуулиудын 13 төлөөлөгч уг Олимпиадыг монголын нийслэл төдийгүй Дархан, Эрдэнэт хотуудад явуулах юм. Улаанбаатарт энэхүү Олимпиадыг 3-р сарын 18-нд шинжлэх ухаан, технологийн их сургуульд зохион явууллаа. Түүнд ерөнхий боловсролын сургуулиудын төгсөгч, монголын их дээд сургуулиудын бага ангийн оюутан, оросын болон монголын их дээд сургуулиудын бэлтгэл ангийн суралцагч нийт 140 орчим хүн оролцлоо. МЭХДС-ийн олон улсын хэлтсийн дарга Александр Тарасов тэргүүтэй оросын их дээд сургуулиудын төлөөлөгчдийг Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов хүлээн авч 2015 оны сонгон шалгаруулах ажлын үндсэн чиглэл хийгээд Олимпиадын бэлтгэл ажлын тухай ярьж олимпиад амжилттай явагдан гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.

Оросын шинжлэх ухан, соёлын төвд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулсан оросын их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах төгсөгчдийг сонгон шалгаруулах элсэлтийн ажил үргэжлэн явагдаж байна. 2015/2016 оны хичээлийн жилд Монгол Улсад бакалавр, нарийн мэргэжил-специалитет, магистр, аспирантур болон мэргэжлийн нэмэлт сургалтын хөтөлбөрөөр суралцуулах 350 хуваарь ирсэн байна. Монголын 600- д охид, хөвгүүд нарийн мэргэжлийн чиглэлийн шалгалт, тест, орос хэлний ярилцлага зэргээс бүрдсэн сонгон шалгаруулалтад оролцох юм. Сонгон шалгаруулах ажил нь ирээдүйд сургуулиа төгсөөд Монголын ардын аж ахуйн бүхий л салбарын боловсон хүчнийг сэлгэн орж ирэх Орос Улсад суралцах чин эрмэлзэлтэй авъяаслаг залуучуудыг тодруулахад чиглэгдэнэ. Оросын шинжлэх ухаан, соёлын төв нь энэ талын урьдчилсан их ажлыг хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн жилийн намраас эхлэн ОШУСТ нь Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, монголын их дээд сургуулиуд, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгтэй хамтран Монголын бүс нутгуудад олимпиад, төрөл бүрийн уралдаануудыг зохион явуулж улмаар ялагчид нь оросын их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах эрх бүхий гэрчилгэгээ гардан авсан юм. Өнөөдөр монголын охид, хөвгүүдийн дунд явуулж буй оросын их дээд сургуулиудад суралцуулах туйлын зорилго бүхий сонгон шалгаруулалт нь монголын олон телевизүүдийн дэлгэцнээ гол сэдэв болсоор удаж байна. Энэхүү үйл ажиллагааны тухай мэдээллийг мэдээний хийгээд тусгай нэвтрүүлгээр өдөр бүр цацаж хүргэж байна.

http://mng.rs.gov.ru/

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны