Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

ШУТИС-д болсон "Европын орнуудын уран барилга, барималын макетын уралдаан"

12.12.2014 11:00

12-р сарын 3-нд Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн гадаад хэлний дээд сургуульд жил бүр зохиогддог "Европын орнуудын уран барилга, барималын макетын уралдаан" боллоо. Түүнийг ШУТИС-ийн дэргэдэх гадаад хэлний дээд сургууль, "Оросын ертөнц" сангийн Төв болон орос хэл, утга зохиолын оюутны "Звёздочка" клуб зохион байгуулан явуулсан байна. Ураалдаанд мод, картон, барималын шавар, гипс, шүдэнз зэрэг төрөл бүрийн материалаар хийсэн 40 гаруй макет өрсөлдлөө. Төслийн зохиогчид Эйфелевын цамхаг, Аврагч Христийн Сүм, Биг Бен, Пизанын цамхаг, Новосибирскийн дүүрь, бүжгийн театр зэрэг орос, европын уран барилга, барималын өвийг өргөн харуулсан макетуудыг үзүүлэв. ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал Тамара Бронская, уран барилгын профессор Лувсаннямын Пүрэв, гадаад хэлний дээд сургуулийн орлогч захирал Цэдэнбазарын Энхбаатар нарын бүрэлдэхүүн бүхий шүүгчид шилдэг бүтээлүүдийг зохих ёсоор өндөрөөр үнэлэв. Уран барилгын төслийн номинацид ялагчаар цаас картоноор хийсэн М.В.Ломоносовын нэрэмжит МУИС-ийн талбай, цэцэрлэгт хүрээлэн бүхий барилгуудын цогцолборыгн макетаараа 5-р дамжааны оюутан Э.Дуламсүрэн тодорлоо. Хоёрдугаар байрыг хоёрдугаар дамжааны оюутан О.Эрдэнэбат, Д.Нанзаддорж нарын Санкт-Петербург дахь г. Иоанн Предтечийн Зул сарын Чесменийн сүмийн макет эзлэв. Гутгаар байранд Б.Бат-Учрал, А.Сэндэр, Б.Баянмөнх, Ж.Буяннэмэх нарын хэсэг оюутнуудын нарийн модон савхаар бүтээсэн Эйфелевын цамхагийн макет орлоо. Уран барималын номинацид М.Оньболд, М.Лхагвасүрэнтожид нарын Санкт-Петербург дахь "Ус зөөгч" хөшөөнй модон хуулбар түрүүлэв. Тусгай шагналыг Аврагч Христийн Сүм, Пизанын цамхаг, Италийн хөдөлмөрийн ордон, Христийн дахин мэндэлсний Сүм зэрэг макетууд хүртлээ. Бүх ялагч, шагналт байранд орсон оюутангууд хүндэт үнэмлэх, үнэт зүйлсээр шагнуулав. МУШУТИС-д судлаж байгаа хэлээр ярьдаг янз бүрийн улс гүрнүүдийн соёлыг сонирхох сонирхол зохиогчдын авъяастай хосолсон нь "Европын орнуудын уран баримал" макетын уралдаан нь хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татаж чадсан юм.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны