Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монголд Орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүд-2014 явагдаж дууслаа

04.12.2014 09:57

11-р сарын 28-нд Улаанбаатар дахь ОШУСТ-д Орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүд-2014- ийн хаалтын ажиллагаа боллоо. Энэхүү төсөл нь 2014 оны 10-р сарын 6-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд гараагаа авч "Орос Улсад суралцахыг урьж байна!" уриан дор явагдлаа. Энэ онд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл, "Монгол-Орос" найрамдлын Нийгэмлэг болон монголын бусад түншүүдтэй хамтран Улаанбаатар, Монголын бүс нутагт олон арга хэмжээ, төрөл бүрийн ажлуудыг зохион явуулав. Хүмүүсийн ой санаанд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны уламжлалыг сэргээх, залуу үеийг хоёр ард түмний нөхөрсөг хөршийн харилцааны түүхтэй танилцуулах, Орос Улс, Монгол Улсын олон талт хамтын ажиллагаанд түлхэц өгөхөд эдгээр ажлуудын зорилго оршино.

Ёслолын ажиллагааг Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов нээв. Орос Улс, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж дууссаны дараа баярын хуралд хүрэлцэн ирсэн зочдод хандаж Орос Улсаас Монгол Улсад суугаа элчин зөвлөх Игорь Аржаев, Монгол Улсын ГХЯ-ны хөрш орнуудын газрын захирал Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар мэндчилгээ дэвшүүлэв. Үг хэлсэн хүмүүс Найрамдлын Өдрүүд-2014-д өндөр үнэлгээ өгч улмаар хүмүүнлэгийн салбар дахь орос-монголын хамтын ажиллагаанд үлэмж их хувь нэмэр оруулсан гэдгийг онцлов. Найрамдлын Өдрүүдийн хаалтын ёслолд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Логийн Цог, Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Магаадайн Тумэнжаргал, Халхын голын байлдаанд оролцож явсан ахмад дайчин Пунцаагийн Шагдарсүрэн, Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Станислав Чепурной нарын хүндэт зочид оролцлоо.

Ёслолын үед ОШУСТ-ийн бага танхимд төрөл бүрийн уралдаан тэмцээний ялагчдад шагнал гардуулах ёслол явагдаж, ОШУСТ-ийн үзэсгэлэнгийн танхимд Найрамдлын Өдрүүд-2014 гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол цэргийн музейтэй хамтран Халхын голын Ялалтын 75 жилийн ойд зориулсан үзмэрт үзэсгэлэнг тус тус нээн ажиллуулав. Албан ёсны хэсгийн дараа том хэмжээний баярын тоглолт боллоо.

Найрамдлын Өдрүүдийн хүрээнд Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-д түүний салбарыг Монгол Улсад байгуулласны 15 жилийн ойд зориулсан "Боловсролын салбар дахь орос-монголын хамтын ажиллагааны тулгамдсан асуудал (түүх ба орчин үеийн байдал) " сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, оросын суут яруу найрагч М.Ю. Лермонтовын 200 жилийн ойд зориулсан уран уншигчдын уралдаан, Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулсан "Зэвсэг нэгт ахан дүүс" уралдаан, орос хэлний сургалттай сургуулиудын дунд орос хэлний олимпиад, нийслэл, аймагийн төвүүдийн боловсролын байгууллагуудад орос хэл, утга зохиолын Арав, Долоо хоног, урлагийн мастеруудын тоглолтууд зэрэг арга хэмжээнүүдийг зохион явууллаа.

Орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн явцад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулсан юм. Монголын орос хэлний багш нар Москва, Санкт-Петербург хотуудын их сургуулиудын тэргүүлэх багш нарын орос хэлийг заах орчин үеийн аргачлалын тухай лекцийг сонсох, ОХУЗБОУХ-ны ерөнхийлөгч Л.А.Вербицкаягийн зохион явуулсан "Орос хэл өнөөдөр" сэдэвт дугуй ширээний уулзалтанд оролцох сайхан боломж олдлоо. "ОХУЗБОУХ Орос ертөнцөд" эрдэм шинжилгээний чуулганы хүрээнд явагдасан "Орос-Монгол"семинар нь монголын их дээд сургуулиудын багш нарын сонирхолыг ихэд татав. Улаанбаатар, Дархан хотуудын ерөнхий боловсролын сургууль, орос хэлний сургалттай сургуулиудын орос хэлний хоёр зуу гаруй багш нар Орос Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Россотрудничество агентлаг, оросын ард түмнүүдийн найрамдлын их сургуулийн ивээл дор, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь ОШУСТ-ийн зохион байгуулалтын дэмжлэгтэйгээр Холбооны "Русский язык" 2011-2015 оны зорилтот хөтөлбөрийн дагуу зохион явуулсан "Орос хэлний өдрүүд Монголд" нэртэй цуврал арга хэмжээнд оролцлоо. Орос хэлний өдрүүдийн хүрээнд явагдсан лекц, мастер-класс, москвагийн профессоруудын нээлттэй хичээл болон уншигчдын уулзалтын явцад монголын орос хэлний багш нар орчин үеийн орос хэл, утга зохиол, нийтлэл зүйн өнөөгийн байдалын талаар ихээхэн сонирхож байдаг нь харагдлаа. Орос хэлний өдрүүдийг зохион явуулах үеэр дуу бүжгийн "Везелица" чуулга оросын шинжлэх ухаан, соёлын төв, Улаанбаатар хотын боловсролын байгууллагуудад тоглолт хийж урлагийн их дээд сургуулиудын монгол оюутангуудад зориулж мастер хичээл зохион явууллаа. 11-р сарын 10-нд Монголд анх удаа оросын хуанлид шинэ баяр болж орсон оросын/зөвлөлтийн их дээд сургууль төгсөгчдийн Нэгдсэн өдрийг тэмдэглэв. Уг үйл явдалд зориулж монголын төгсөгчдийн холбоодын тэргүүнүүдийн дугуй ширээний уулзалт, Эрхүүгийн их дээд сургулиудын төгсөгчдийн чуулга-уулзалт, энэ бүс нутгийн их дээд сургуулиуд, ДСТУУИС, Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн салбар сургуулиудын боловсролын танилцуулга-үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Орос, монголын найрамдлын Өдрүүд Улаанбаатар хотоор хязгаарлагдаагүй юм. Явуулын цуврал арга хэмжээг Дархан-Уул, Өвөрхангай, Баян-Өлгий, Дорноговь зэрэг аймгуудад явуулав. Монгол Улсын хэд хэдэн бүс нутагт орос хэлний цуврал олимпиадууд зохиогдож ирэх жилийн төгсөх ангийн хэдэн арван сурагч Оросын Холбооны Улсын их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах эрх бүхий гэрчилгээ, 8 багш дадлагжих сургалтын гэрчилгээг тус тус гардан авлаа.

Улаанбаатар, Эрдэнэт хотуудад "Орос Улсад суралцах цаг" олимпиадын мэдээллийн үе шат амжилттай явагдаж дууссан бөгөөд түүнд Оросын техникийн их дэд сургуулиудын консорциумын төлөөлөгчид оролцлоо. Найрамдлын Өдрүүд-2014 хаалтын ёслолын ажиллагааг монголын телевизийн дөрвөн суваг, зарим ХМХ-ээр өргөн суртачлав.

http://mng.rs.gov.ru/

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны