Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Оросын их дээд сургуулиудын монгол төгсөгчдийн холбоодын лидеруудтай хийсэн дугуй ширээний уулзалт

14.11.2014 22:11

2014 оны 11-р сарын 10-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд ОШУСТ, Орос Улсаас Монгол Улсад сугаа элчин сайдын яамны төлөөлөгчид, оросын/зөвлөлтийн их дээд сургуулиудын монгол төгсөгчдийн холбоодын удирдлагуудтай Төгсөгчдийн нэгдсэн өдөрт зориулсан дугуй ширээний уулзалт боллоо. Уулзалтанд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов, Орос Улсаас Монгол Улсад сугаа элчин сайдын яамны соёлын атташе Екатерина Чернышева, оросын/зөвлөлтийн их дээд сургуулиудын монгол төгсөгчдийн холбоо (ЗСТМХ)-ны дэд тэргүүн Доржпаламын Цогзолмаа, Орхон, Дархан аймагуудын ЗСТМХ-ны салбар холбооны төлөөлөгчид, МУИС, МОУХДС, Б.Н.Ельцины нэрэмжит Уралын холбооны их сургууль, Байгалийн эдийн засаг, хууль эрх зүйн улсын их сургууль зэрэг сургуулиудын төгсөгчдийн холбоодын удирдлага оролцов.

2014 оны 11-р сарын 10-аас эхлэн шинэ тэмдэглэлт баяр болох Төгсөгчдийн нэгдсэн өдөрийг тохиолдуулан Россотрудничество агентлагийн тэргүүн Константин Косачевын оросын/зөвлөлтийн их дээд сургуулиудын гадаадын төгсөгчидэд телевизээр хандаж хэлсэн үгийг дугуй ширээний оролцогчид ихэд сонирхон хүлээж авлаа. Дараа нь Е.Г.Михайлов хүрэлцэн ирсэн хүмүүст гадаадын иргэдийг оросын сургуулиудад суралцуулах сонгон шалгааруулалтын 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн шинэ баримтлалтай танилцуулж, түүнийг хэрэгжүүлж улсын тэтгэлэгээр суралцуулах иргэдийг сонгон шалгааруулах үндсэн операторын үүргийг Россотрудничество агентлаг, түүний гадаадад байгаа төлөөлөгчийн газрууд гүйцэтгэх болсоныг ярив. Тэрээр ЗСТМХ-ны олон талт үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх, оросын/зөвлөлтийн сургуулиудын төгсөгчдийн холбоодын ажлыг идэвхжүүлэх талаар хэд хэдэн санал дэвшүүлэв. Тухайлбал уг холбоодыг монгол иргэдийг оросын сургуулиудад тэтгэлэгээр суралцуулах сонгон шалгааруулах ажилд идэвхтэй оролцох, 2015 оны 11-р сарын 10-нд оросын/зөвлөлтийн сургуулиудын төгсөгчдийн үндэсний их чуулган зохион явуулах, түүнийг угтаж ОШУСТ-ийг түшиглэн төгсөгчдийн ЗСТМХ-ны их дээд сургуулиудын холбоо, орон нутгийн холбоодын хэд хэдэн арга хэмжээ зохион явуулахыг уриалав. Дугуй ширээний уулзалтанд оролцсон холбоодын лидерууд Россотрудничество агентлагийн Төгсөгчдийн нэгдсэн өдөрийг тэмдэглэж байх идэвхи санаачлагыг дэмжин, ирэх жил үндэсний их чуулган зохион явуулах саналыг зөвшөөрч, өөрийн ажлыг танилцуулан, энэ чиглэлээр ОШУСТ, Орос Улсаас Монгол Улсад сугаа элчин сайдын яамтай хамтран ажиллах талаар санал дэвшүүлэв. Орос Улсаас Монгол Улсад сугаа элчин сайдын яамны соёлын атташе Екатерина Чернышева Россотрудничество агентлагийн санаачлагыг дэмжин, энэ чиглэлээр зохион явуулах ажлыг элчин сайдын яамнаас бүх талаар дэмжин туслах болно гэж тэнд цугларсан хүмүүст амлав.

http://mng.rs.gov.ru/mn/node/8595

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны