Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

ДОРНОГОВЬ АЙМАГТ ОРОС ХЭЛ, СОЁЛЫН БАЯР БОЛЛОО

21.11.2014 22:09

2014 оны 11-р сарын 14-16-нд Монгол Улсад явагдаж буй орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн хүрээнд Дорноговь аймагт орос хэл, соёлын Баяр боллоо. Түүнийг Дорноговь аймагийн захиргааны дэмжлэгтэйгээр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл /ННМЭ/ хамтран зохион байгуулсан юм. Улаанбаатар хотоос ирсэн Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов, ННМЭ-ийн дэд тэргүүн Доржпаламын Цогзолмаа, ОШУСТ-ийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Цогтбаярын Шурэнчимэг, ДСТУИС-ийн Улаанбаатар дахь салбарын орос хэлний багш Людмила Сафонова нарын бүрэлдэхүүнтэй зочид Дорноговь аймгийн засаг даргын орлогч Буураагийн Төмөрхуяг, нийгмийн хөгжлийн газрын дарга Чүлтэмдоржийн Цэцэгмаа нартай уулзав. Уулзалтын явцад засаг даргын орлогч хэлсэн үгэндээ тус аймгийн олон нийт оросуудад ямагт хүндэтгэлтэй хандаж байгаа тухай дурдан улмаар янз бүрийн салбар дахь орос-монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. Өнөөдөр энд 1989 онд Зөвлөлөт Холбоот Улсаас Монгол Улсад бэлэглэсэн сургууль, эмнэлэг амжилттай ажиллаж байгаа юм байна. 80-д онуудад тус бүс нутагт Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын ордны салбар, зөвлөлтийн сургуулиуд үйл ажиллагаа явуулж, олон мэргэжилтэн, цэргийн ангиуд байсанаар олон салбар дахь хамтын ажиллагаа үсрэнгүй хөгжиж, орос хэлийг түгээн дэлгэрүүлэх ажил амжилттай өрнөж байсан юм. Сүүлийн 20 жилд аймаг, оросын түншүүдийн хамтын ажиллагааны цар хүрээ хумигдаж улмаар орос хэл байр сууриа алдсан юм. Иймд бүс нутгийн хэмжээнд орос хэлний Олимпиадыг зохион явуулж түүнд оролцсон сургуулиудын шилдэг сурагчид 2015 онд оросын аль нэгэн их дээд сургуульд суралцаж, Орос Улсад боловсрол эзэмших бололцоог олгосон оросын талд талархал илэрхийлэв. Хүмүүнлэгийн салбар дахь төрөл бүрийн төслүүд, тухайлбал орос, монгол сурагчдын харилцан солилцооны төслийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн удирдлага Оросын аль нэгэн ойрын бүс нутагтай хамтын ажиллагаа тогтоох санаалтай байгаагаа илэрхийлэв. Орс хэл, соёлын баярт Дорноговь, Хэнтийн аймагуудийн 7 сургуулийн төлөөлөгчид оролцлоо. Олимпиадын эцсийн үр дүн гарч төгсөх ангийн дөрвөн сурагч Оросын Холбооны Улсын аль нэгэн их дээд сургульд тэтгэлэгээр суралцах эрх бүхий гэрчилгээг гардан авлаа. Үүнд Бямбадоржийн Наранбаатар, Цогийн Отгонжаргал, Ганболдын Мөнхсүх, Амартүвшингийн Ануужин нар шалгарсан юм. Мөн түүнчлэн багш нарын дунд явуулсан орос хэлний шилдэг багшийн уралдааны дүнгээр орос хэлний хоёр багш Даариймаагийн Нансалмаа, Сэрээнэндоржийн Удвал нар 2015 онд оросын аль нэгэн их дээд сургуульд дадлагжих сургалтанд хамрагдах эрх авлаа. ДСТУИС-ийн Улаанбаатар дахь салбарын орос хэлний багш Людмила Сафонова бүс нутгийн орос хэлний багш нарын дунд сургалтын семинар явуулж орос хэлийг гадаад хэл болохын хувьд заах шинэ аргауудтай танилцуулав. Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Сайншанд хотын 1-р сургуульд орос хэлний ном сурах бичгийн бүрдлийг бэлэглэв. Дорноговь аймагт болсон орос хэл, соёлын баяр нь найрсаг дулаан уур амьсгалд болж, түүнд оролцсон хүмүүс уг салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх, монголын бүс нутагт ийм арга хэмжээг зохиох шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. Ийм баярууд Өвөрхангай, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт найрамдлын Өдрүүдийн хүрээнд амжилттай явагдсан юм.

Баярын арга хэмжээний тухай орон нутгийн "DSB TV"суваг өдрийн мэдээ хөтөлбөрөөр өргөн сурталчлав.

http://mng.rs.gov.ru/mn/node/8673

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны