Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Оросын их дээд сургуулиудын үзэсгэлэн танилцуулга Улаанбаатар дахь ОШУСТ-д

07.11.2014 15:44

11-р сарын 8, 9-ны өдрүүдэд оросын/зөвлөлтийн сургууль төгсөгчдийн нэгдсэн Өдрийн хүрээнд Эрхүүгийн улсын их сургууль, Эрхүүгийн зам харилцааны их сургууль, Эрхүүгийн техникийн улсын их сургууль болон Монгол Улсын боловсролын зах зээл дээр зохих байр суурь эзэлсэн Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС, Дорно Сибирийн технологи удирдлагын улсын их сургуулийн хоёр салбар сургуулийн үзэсгэлэн танилцуулга Улаанбаатар дахь ОШУСТ-д нээгдэн ажиллаа. Үзэсгэлэнгийн өмнө ОШУСТ-ийн бага танхимд Улаанбаатар хотын дунд сургуулиудын төгсөгчид, ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний дамжааны сонсогчид, тэдний эцэг эхчүүд дээрх сургуулиудын төлөөлөгчдтэй уулзав. Эрхүү хотын төлөөлөгч олон улсын харилцаа, нэмэлт боловсролын проректор, ЭЗХИС-ийн профессор Ирина Сольская; ЭУИС-ийн геологийн салбарын декан, профессор Светлана Примина; ЭТИС олон улсын салбарын декан Виталий Ефремов; Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн дээд боловсролын газрын дарга Юлия Будаева; ДСТУИС-ийн "Нийгмийн технологи"-ийн тэнхмийн эрхлэгч, профессор Юлия Шурыгина нар өөрийн сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн тухай тус тус ярьж танилцуулан, ирээдүйн суралцагчдын асуултанд хариулав.

Дараа нь боловсролын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр явагдаж, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Евгений Михайлов хүрэлцэн ирсэн хүмүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж энэхүү үзэсгэлэн бол ийм төрлийн төслүүдийн эхлэл бөгөөд тэдний зорилго нь монголын охид, хөвгүүдэд Орос Улсад гадаадаас ирсэн оюутангуудыг дээд боловсролын мэргэжилтнүүдийг бэлтгэх системтэй танилцуулах, эргээд тэр нь оросын боловсрол, орос хэлийг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх явдалд дэмжлэг болоход оршино гэж мэдэгдлээ.

ОШУСТ-ийн фойед үзэсгэлэн танилцуулгын оролцогч, зочдод зориулан Бүгд Найрамдах Буриад Улсын "Поющие сердечки" урлагийн чуулга тоглолтоо үзүүлэв.

Оросын их сургуулиудын үзэсгэлэн танилцуулгыг Монголын тэргүүлэх теле сувгууд, орос хэлээр нэвтрүүлгээ цацадаг ХМХ-ээр мэдээлэлв.

http://mng.rs.gov.ru/mn/node/8549

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны