Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монгол Улсад "Хилийн тусгай батальон Халхын голын байлдаанд" номын танилцуулга болов

26.08.2014 12:06

2014 оны 8-р сард Орос Улс, Монгол Улс Халхын голын орчимд зөвлөлт, монголын цэрэг японы түрэмгийлэгчдийг ниргэж ялалт байгууласны 75 жилийн ойг хамтран тэмдэглэж байна. Манай хоёр орны ард түмэн Монгол Улсын тусгаар тогтнол, түүний дархан хилийн халдашгүй байдлын төлөө амь үрэгдсэн дайчдын гэгээн дурсгалд сэтгэл догдлон хандаж ирсэн юм. Энэ нь амь үрэгсэдийн гэгээн дурсгалд нандигнан хандах хандлага, тэдний булшийг арчлах, тэр дайнд амь үрэгдсэн улаан армийн дайчид, монгол цэргүүдийн шарилийг эрэн хайж оршуулах, өөр өөр жилүүдэд баригдсан хөшөөг хамгаалалтанд авч хэвийн байлгах, шинээр хөшөө, гэрэлт самбар байгуулах, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, музейн үзмэрүүд байгуулах, ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэх зэрэгээр илэрнэ.

2014 оны 8-р сарын 12-нд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд "Хилийн тусгай батальон Халхын голын байлдаанд" номын танилцуулга болов. Эл ном нь тэр жилийн үйл явдлыг харуулсан баримт бичиг, гэрэл зургийн материалаас бүрдсэн билээ. Ном нь архивын үнэн бодит мэдээлэлд тулгарлан бүтсэн юм. Тус номонд орсон Халхын голын баатруудын гэрэл зургийн 90 хувь нь анх удаа хэвлэгдэж байгаа юм. Номын танилцуулгын ажиллагаанд Орос Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Искандер Азизов, Монгол Улсын соёл, спорт аялал жуулчлалын орлогч сайд Магаадай Түмэнжаргал, Монгол Улсад суугаа Казахстан Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын элчин сайд Калыбек Кобландин, Станислав Чепурной нар үг хэлэв. Үг хэлсэн бүх хүмүүс зөвлөлт-монголын харилцааны түүх, Дэлхийн хоёрдугаар дайны эцсийн дүнд оруулсан энэ ялалтын хувь нэмэр, ач холбогдлын талаар цохон тэмдэглэв.

Энэхүү номыг бичих ажил Буриад Улсын нэрт хайгуулч Виктор Ефремовым 2009 онд гаргаж өгсөн Монгол Улсад дайнд үрэгдсэн зөвлөлтийн хилчдийн нэрснээс эхэлсэн билээ. Таван жилийн дотор уг номонд орсон материалуудыг чамбайлан хуримтлуулах, номыг хэвлэлтэнд бэлтгэх нүр их ажлыг гүйцэтгэж улмаар энэ оны 5-р сард Эрхүү хотод олны мэлмийд сонордуулан гаргав. 2008 оноос эхлэн уг номын зохиогч, мэргэжлийн түүхч Игорь Сеченовын удирдсан эрхүүгийн "Восточный рубеж" эрлийн отряд нь тэр жилүүдийн үйл явдлын тухай түүхэн дурсамжийг хадгалах талаар үлэмж их ажлыг нуглан гүйцэтгэж ирсэн билээ. Халхын голын дайнд амь үрэгдсэн дайчдын шарилыг эрж хайх, оршуулах ажилд монголын талаас Монгол Улсын Батлан Хамгаалах Яам, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Онцгой байдлын газар, "Эх орны дайчид" төрийн бус байгууллага, Монгол Улсын музейууд, Дорнод аймгийн оршин суугчид үнэлж барагшгүй дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. Номын танилцууллагыг тохиолдуулан Халхын голын Ялалтын 75 жилийн ойд зориулсан "Үл таних их дайн" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нээв. Улаанбаатар дахь ОШУСТ-ийн бэлтгэн гаргасан уг үзэсгэлэнд "Өнөөдрийн Орос Улс" мэдээллийн агентлагийн сангаас авсан гэрэл зургийн хосгүй материалыг дэлгэн тавьсан юм. Номын танилцуулга хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг зүй ёсоор татав. Монголын төрийн ба хувийн хэвшлийн арваннэгэн телевизийн суваг, оросын "Аист Монголия" телевиз, Монгол Улсын гол сонин хэвлэлүүд эл номын танилцуулгын тухай өөрийн мэдээллийн нэвтрүүлгээр өргөн гаргаж цацав.

http://mng.rs.gov.ru/mn/node/7350

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны