Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

ОШУС Төв, Баянхонгор аймгийн захиргааны хоорондын хамтын ажиллагааны хөгжил

31.07.2014 16:19

7-р сарын 23-аас 26-ны хооронд Баянхонгор аймагт үндэсний баяр наадамыг тэмдэглэн өнгүүрэлэв. Энэ жил наадмыг тулгар төрийн 2223, Их Монгол Гүрэн байгуулагдасны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, монголын нэрт гэгээрүүлэгч, зурхайч, соёлын зүтгэлтэн, гэгээнтэн Лувсанжамбалданзаны гийсний 375 ойд зориулсан байна. Өөрийн ёс жудаг, гоёмсог наадмын хүрээнд хүчит бөх, нум харваач, зургаан насны морины уралдаан зэрэг уламжлалт тэмцээнүүд зохион явагдлаа. Ялагчидад бүс нутгийн удирдлага, ивээн тэтгэгчид нэр төр бүхий шагнал гардуулав. Баяр цэнгэлийг 6-р сарын 26-нд хотын төв талбайд болсон урлагийн их мастерууд, улсын нэртэй хамтлагуудын тоглолт, ёслолын буудлагаар төгсгөв. Наадмын арга хэмжээнд Хятад, Индхэг, АНУ болон бусад орны зочин төлөөгчид уригдан оролцлоо.В мероприятиях Наадама приняли участие многочисленные гости из Китая, Индии, США и других стран. Мөн тус бүсийн удирдлагын урилгаар Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов оролцлоо. Олон мянган үзэгч оролцсон Хотын төв цэнгэлдэх хүрээлэнд олон мянган үзэгч хуран цугларсан баярын хаалтын ёслолын ажиллагаанд түүнд үг хэлж баяр хүргэх хүндэтэй үүрэг ногдож, тэрээр хурсан олонд мэндчилгээ дэвшүүлэн Аймагийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Дэндэвийн Ширмэн, Засаг дарга Дамдинсурэнгийн Жаргалсайхан нарт талархалын бичиг гардуулав. Тэрээр өөрийн мэндчилгээндээ орос-монголын хамтын ажиллгааны амжилтын талаар дурдаж, Халхын голын дэргэд зөвлөлт, монголын цэргүүд японы милитаристуудыг бут нэргэсний 75 жилийн ойн ач холбогдлыг цохон тэмдэглэж Баянхонгор аймагийн оршин суугчид, тэднээр уламжлуулан монголын ард түмэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэв.



7-р сарын 27-нд бүсийн захиргааны байранд Аймагийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Дэндэвийн Ширмэн, Засаг дарга Дамдинсурэнгийн Жаргалсайхан нар Е.Г.Михайловыг хүндэтгэн хүлээн авав. Уг уулзалтанд аймагийн захиргааны бусад газар, түүний дотор олон улсын харилцаа, боловсролын газрын төлөөгчид оролцлоо. Энэхүү уулзалтын явцад ОШУСТ, тус бүс нутгийн хамтын ажиллагааны боломж, хэтийн төлөв байдлыг хүндэж ярилаа. Онцгой анхаарлыг монголын үндэсний боловсон хүчнийг Орос Улсад бэлтгэх, Баянхонгор аймагт орос хэл, боловсролыг дэлгэрүүлэн дэмжих зэрэг асуудалд хандуулав. Уулзалт бүтээлч, сонирхол татсан байдалд явагдлаа. Хоёр тал хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах, аймгийн хэмжээнд боловсролын төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлэх, тус бүсэд орос хэлний байдлыг сайжруулан засч залруулах талаар зарчмын чухал хэлэлцээр байгуулав.



Баянхонгор аймаг дахь Наадмын үйл ажиллагааг Монгол Улсын төвийн ба орон нутгийн телевизийн сувгуудаар өргөн мэдээллээ. Сюжет о вручении приветственного адреса Е.Г.Михайловын үг хэлж талархалын бичиг гардуулах хэсгийг үндэсний "ETV" телевизээр орон даяр үзүүлэв.


Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны