Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монгол улсын их сургуулиудын орос хэлний оюутангууд Улаанбаатар дахь ОШУСТ-ийн "Лицейн бүгд найрамдах улс" руу аялсан нь

30.05.2014 11:11

5-р сарын 29-нд орос хэлний баяр,  А.С.Пушкины мэндэлсний 215 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүдийн хүрээнд  ОШУСТ-д Монголын их сургуулиудын орос хэлний танхимуудын оюутангуудад "Царскосельский лицей" танилцуулга лекц уншив.


Орос хэлний танхимуудын оюутангууд ОШУСТ-д энэ хичээлийн жилд олон удаа зочлон, Оросын түүх, соёлтой танилцахад чиглэгдсэн бүхий л арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож ирсэн юм. "Өнөөдрийн Орос орон" цуврал видео хичээл, оросын сонгодог яруу найрагчдын шүлэг уран уншлага,  оросын хөгжмийн зохиолчдын дуу дуулачдын уралдаан, "Орос хэл миний эх орон, миний гэр бүлийн түүхэнд" орос хэлээр бичих эссе уралдаан, мөн "Орос хэлний өдрүүд Монголд" сэдэвтэй ХЗП-ын хүрээнд явагдах арга зүйн  семинар зэрэг  олон арга хэмжээнд ирээдүйн орос хэлний багш нар хамгийн идэвхтэй оролцов.


Оросын агуу их яруу найрагчийн ойг угтан орос хэлний оюутангууд  Г.В. Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орос хэл, утга зохиолын багш  Сергей Зандаковын хамт хоёр зууны тэртээ буюу 1811 он руу сонирхолтой  аялал зохин явуулж  ардчилалын үзэл, санааг ямагт агуулж чадсаныхан төлөө  "Лицейн бүгд найрамдах улс" гэж нэршсэн Царскосельский лицейтэй танилцав.  Монголын оюутангууд авъяаслаг хөтлөгчийн удирдлага дор I Александрын байгуулсан дээд зиндааны сургууль, улмаар агуу их Пушкин түүний лицейн нөхөд болох улс төрийн зүтгэлтэн, сайд, цэргийн жанжин, алдартай аялалгчид, яруу найрагчдыг төрүүлсэн эрэн үед зугаалав. Аялалын явцад И.Репины алдартай "Пушкин лицейн акт дээр" уран зураг Пушкин сонсогчдод "Царское селог санан дурсах дор" шүүлгээ уншиж байгааг тод тодруун харуулав. Энэ шүүлгийг уншасны дараа л чухам XIX зууны оросын утга зохиолын  суут манлай болсон Г.Р. Державин залуу яруу найрагчийг өөрийн нэр төртэй залгамжлагч мөн гэдгийг зарласан билээ.


Танилцуулгын дараа "Орос хэлний өдрүүд Монголд" сэдэвтэй ХЗП-ын арга зүйн  семинарт оролцсон  орос хэлний оюутангуудад ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний төвийн захирал Тамара Бронская гэрчилгээ болон уг семинарт саяхан уншигдсан лекцийг гардуулав. 


http://mng.rs.gov.ru/mn/node/7134

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны