Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Улаанбаатар дахь ОШУСТ-д Орос хэлний өдөрт зориулсан арга хэмжээнүүд явагдлаа

06.06.2014 17:58

6-р сарын 6-нд  Улаанбаатар дахь ОШУСТ-д Орос хэлний өдөр, А.С.Пушкины 215 жилийн ойд  зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж, баяр ёслолын арга хэмжээнүүд явагдлаа.  Зочид, оролцогчдийг  смокинг, бүжгийн хувцасаар гоёж эртний вальс бүжиж  пушкины үеийн бүжгийн үдэшлэгийг сануулсан  Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбар сургуулийн охид хөвгүүд угтсан билээ.

ОШУСТ-д болсон Орос хэлний өдөрт Монгол Улсын боловсролын үе үеийн, бүх шатны орос хэлний багш, судлаачид болон оросын боловсролын хөтөлбөрөөр сургалтаа явуулж буй сургуулиудын орос хэл, утга зохиолын багш нарыг урьж оролцуулав.  

Энэ баярт хүндэт зочноор Орос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын атташе Екатерина Чернышева,  Орос хэл, утга зохиолын багш нарын монголын холбооны ерөнхийлөгч,  дэлхийд анх удаа А.С Пушкины нэрэмжит Медалийн эзэн болсон, академич  Сэрээнэнгийн Галсан,  Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны дээд боловсролын хэлтсийн дарга Пүрэвдоржийн Эрхэмбулган, Улаанбаатар хотын боловсролын газрын төлөөлөгчид, орос хэл дээрх ХМХ-ийн сэтгүүлчид, Монголын энх тайван найрамдлын байгууллага, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн ажилтнууд оролцов. 

Энд хүрэлцэн ирсэн хүмүүст хандаж Россотрудничество агентлагийн Монгол  Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн  Евгений Михайлов мэндчилгээ дэвшүүлж монголын орос хэл судлалд өндөр үнэлгээ өгч, Монголд орос хэлийг дэмжин дэлгэрүүлэх  үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэдэнд талархан,  Россотрудничество агентлагийн тэргүүн Константин Косачевын даалгавараар байгууллагын дээд шагналыг монголын гурван орос хэл судлаач - Монгол улсын боловсролын их сургуулийн профессор , Орос хэл, утга зохиолын багш нарын монголын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сосорбарамын  Эрдэнэмаамыг "Энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны төлөө"  медаль,  Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн орос хэл утга зохиолын танхимын эрхлэгч Готовын Туяа, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны шинжлэх ухааны ахлах ажилтан, орос хэлний 6 сурах бичгийн зохиогч    Пүрэвжавын Тунгалаг нарыг  дипломоор тус тус шагнав.  

Тус баяр ёслолын хөтлөгч ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал Тамара Бронская Орос Улс болон гадаад орнуудад Орос хэлний өдрийг хэрхэн тэмдэглэдэг тухай ярьж, өөрийн мэргэжлийн үйл ажиллагааг орос хэл заах үйлсэд зориулсан бүхэнд баяр хүргэв.

Монгол улсын боловсролын их сургуулийн профессор, А.С.Пушкины уран бүтээлийн судлаач эрдэмтэн, орчуулагч Цэвэний Магсар "Монголын яруу найрагт А.С.Пушкины бүтээл хэрхэн нөлөөлсөн тухай" сэдэвтэй илтгэл тавьж энд цугларсан хүмүүсийн анхаарлыг ихэд татав.

Мөн  Москва дахь "Новости Монголии" мэдээллийн агентлагийн тусгай сурвалжлагч Аюушийн  Огторгуймаагийн саяхан Шанхай хотноо болж өнгөрсөн орос хэл дээрх хэвлэлүүдийн Бүх дэлхийн холбооны XVI Чуулганы талаар хийсэн мэдээлэл хүмүүсийг сонирхолыг зүй ёсоор татав.  

Дараа нь Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, С.Я.Лемешевын шавь, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Гонгорын Хайдав ба Их Монгол их сургуулийн дуурийн дуу дуулачдын танхимын оюутнуудын А.С.Пушкины шүлгээр зохиосон романс, ари бүхий  концертыг зочдод зориулан тоглов.  Концертын дараа Е.Михайлов  Орос, Монгол улсуудын хүмүүнлэгийн харилцаанд  үнэтэй хувь нэмэр оруулсаныг үнэлэн Г.Хайдав, монголын орос хэл судлаачид, орос хэл, утга зохиолын багш, орос хэл дээрх ХМХ-ийн төлөөлөгчидэд талархалын бичиг гардуулав.

Концертын дараа "Орос хэл" 2011-2015 онуудын Холбооны зорилтод хөтөлбөрийн хүрээнд Монголд ирүүлсэн орос хэлний сургалт арга зүйн ном товхимолыг Монгол Улсын гурван сургуулийн төлөөлөгчидэд ёслол төгөлдөр гардуулах ажиллагаа болов.  

Энэхүү баяр нь Монголд явуулсан цуврал арга хэмжээнүүдийн төгсгөлийн үйл явдал байлаа. Орос хэлний өдөрт зориулан "Орчин үеийн боловсрол, геополитикийн парадигм дахь орос хэл гадаад хэл болохын хувьд эзлэх байр суурь" сэдэвт олон улсын Х эрдэм шинжилгээний бага хурал зохион явагдаж түүнд тавигдсан барагцаалбал 50-д зохиогчийн бүтээлээр эмхэтгэл гарсан байна;  мөн МЭТНБ, МОНН-тэй хамтран монголын олон нийт, суралцагч залуусын дунд "Орос хэл миний эх орон, миний гэр бүлийн түүхэнд" эссе бичлэгийн уралдаан; "Яруу найргийн гайхамшигтай  суут хүн........ " театрчилсан тоглолт; монголын их дээд сургулиудын орос хэлний оюутангуудад зориулсан "Царскосельскийн лицей"нэртэй танилцуулах лекц; бага ангийн сурагчдын дунд "А.С. Пушкины үлгэрийн ертөнцөөр аялах нь" сэдэвт зургийн уралдаан, орон хэл судлалын чиглэл бүхий бусад арга хэмжээнүүд зохион явагдлаа. 

Орос хэлний баяр, оросын агуу их яруу найрагчид зориулсан төгсгөлийн энэхүү арга хэмжээг орос хэл дээрх ХМХ-р гаргаж, харин гол үйл явдлыг ОШУСТ, Аист Монголия" телевизийн хамтран гаргадаг сар бүрийн "Найрсаг хөрш" нэвтрүүлгээр гаргах юм.

http://mng.rs.gov.ru/mn/node/7199

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны