Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн төгсөгчдийн "Сүүлийн хонх" ОШУСТ-д дугарав

20.05.2014 16:00

2014 оны 5-р сарын 13-нд Улаанбаатар дахь  Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн төгсөгчдийн "Сүүлийн хонхны" ёслол боллоо. Уг сургууль нь оросын боловсролын стандартаар ажиллаж хичээлийг орос хэл дээр явуулдаг юм. Тус сургуулийн сурагч УНШ өгч зөвхөн монголын боловсролын гэрчилгээг авахаас гадна дунд сургуулийн оросын гэрчилгээг авах боломжтой юм. 

Гурван төгсөх ангийн 96 сурагч сургуультайгаа салах ёс гүйцэтгэв.  Тэдний дотроос 30-д сурагч ОШУСТ-д явуулсан элсэлтийн шалгалтыг амжилттай давж  Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлэгээр оросын их дээд сургуульд суралцахаар болов.   

Монгол Улсын Гавъяат багш, монгол-оросын хамтарсан сургуулийн захирал Жамбын Соронзон уг ёслолыг нээж сурагчдад баяр хүргэж цаашид амжилт гаргахыы чин сэтгэлээсээ хүсэн ерөөв.  Тэрээр хамтран ажиллаж сургуулийг ямагт дэмжиж ирсэн эцэг эх, үүсгэн байгуулагчдад талархал илэрхийлэв.

Энэхүү баярт хүндэт зочноор Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг гэргийн хамт, Оросын Холбооны Улсын Хэргийг түр хамаарагч Игорь Аржаев, Монгол Улсын Их Хурлын Даргын ахлах зөвлөх Самбуугийн Ламбаа, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны яам, хотын захиргааны төлөөлөгчид, эцэг эх, төгсөгчдийн найз нөхөд хүндэт зочноор оролцлоо.

Ерөнхий сайд Норовын Алтанхуяг өөрийн мэндчилгээндээ төгсөгчдэд баяр хүргэхийн дээр сурагчдтай хамтран үзэгчдийн нэжгэнсэн алга ташилтын дор "Подмосковные вечера" дууг оросоор дуулав. Игорь Аржаев сурагчдад баяр хүргэж, цаашдын амьдрал тань амжилт, сайн сайханыг хүсэн ерөөв. Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн  Евгений Михайлов төгсөгчдэд хандаж сайн сайхан бүхнийг хүслээ.

Сургуулийн хамт олон багш нараа оролцуулан төгсөгчдэд зориулсан сайхан концерт тоглов.  "Сүүлийн хонхны" ёслолд зориулан ОШУСТ-ийн фойе, танхимуудыг гоёмсог чимсэн байлаа.  Уг ёслол тогтсон уламжлал ёсоор маш тод, сэтгэл хөдлөгөм байдалд явагдаж төгсөгчдийн мөрөн дээр суусан нэгдүгээр ангийнхны жингнүүлсэн "сүүлийн хонхны" дуугаар төгсөв.

Уг арга хэмжээг монголын "Боловсрол" теле суваг, Аист Монголия болон бусад ХМХ-ээр сурталчлав.

http://mng.rs.gov.ru/

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны