Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Улаанбаатар дахь ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний сонсогчдад гэрчилгээ гардуулав

08.05.2014 17:57

5-р сарын 8-нд 2013/2014 оны хичээлийн жилд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд ажиллаж байсан орос хэлний дамжаа хичээллэж дууссан юм.  Дамжааны 820 цагийн багтаамжтай хичээлийн агуулга нь оросын их дээд сургуулиудын бэлтгэл ангийн программтай  дүйцнэ. Тус дамжааны олон сонсогчид орос хэлийг тэг түвшнөөс эхлэн суралцаж багагүй амжилтанд хүрч дамжааны төгсгөлд ярианы бүх төрлийн шалгалтыг амжилттай давж дараа нь Оросын Холбооны Улсын тэтгэлэгээр их дээд сургуулиудад суралцах элсэлтийн шалгалтыг амжилттай өглөө.

Жилийн дамжааны сонсогчдын эрхэм зорилго нь оросын аль нэгэн их дээд сургуульд суралцах бэлтгэлээ хангахад оршино. Сонсогчдын дийлэнх нь Улаанбаатар болон Монголын бусад бүс нутгийн ерөнхий боловсролын сургуулийн өчигдөрийн төгсөгчид  байлаа. Өдөр бүр хичээлдээ явж суралцахаас гадна дамжааны бүх сонсогчдад хичээлийн жилийн турш ОШУСТ-д явагдах арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох боломжийг олгосон юм. Үүнд  халхын голын ялалтын 74 жилийн ойд зориулсан "Зэвсэг нэгт дайчин нөхөрлөл" наадам, Монгол-Оросын найрамдлын өдрүүд, Шинэ жил, өргөн Масленица, Сочийн олимпиадын танилцуулга зэрэг олон олон арга хэмжээнд дамжааны сонсогчид оролцож Оросын түүх, энэ орны олон ард түмний баялаг соёлтай танилцах боломжтой болсон юм.   

Дамжааны төгсгөл, гэрчилгээ гардуулах ёслолд зориулсан баярыг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн  Евгений Михайлов албан ёсоор нээв. Тэрээр сонсогчдтой мэндчлэн сургалтаа амжилттай дуусагсныг тохиолдуулан баяр хүргэж улмаар оросын их дээд сургуулиа төгсөж Эх орондоо буцан ирэхдээ зөвхөн   сайн мэргшэжилтэн төдийгүй Орос орны  итгэлт анд нөхөд, орос монголын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх дэмжигч талынхан болон гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний төвийн захирал Тамара Бронская дамжааны багш Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан Галину Габитовна Цэвэг, Нацагдорж Гэрлээ нарт үр бүтээлч, чин сэтгэл гарган ажилласанд нь гүн талархал илэрхийлэв.    Дараа нь тэрэр бүх сонсогчдыг оросын их дээд сургуулиудад элсэн орсон хүмүүст зориулсан 6-р сард эхлэх эрчимжүүлсэн дамжаанд суралцахыг уриалав. Дамжааны сонсогчид орос хэл сурах, оросын их дээд сургуульд элсэх боломж олгосон  өөрийн багш нар, ОШУСТ-ийн захиргаанд талархал илэрхийлэн орос хэлээр дуулсан дуу, бүжиг бүхий бяцхан концерт тоглов. Уг арга хэмжээг "Аист-Монголия" телевизээр суртачлав.

 http://mng.rs.gov.ru/

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны