Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

"Сочи-2014" гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотод нээгдлээ

29.04.2014 09:07

4-р сарын 23-нд Улаанбаатар дахь "Blue Mon" арт-галерейн үзэсгэлэнгийн танхимд Сочийн Олимпиадын  дүн, монголын баг тамирчид олимпийн их наадамд оролцсоны 50 жилийн ойд зориулсан "Сочи-2014" гэрэл зургийн үзэсгэлэнг нээх ёслол боллоо.  Тус гэрэл зургийн үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Соёл, спорт аялал жуулчлалын  яамны дэмжлэгтэйгээр Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулсан юм.

Тус үзэсгэлэнд тавигдсан гэрэл зургийн зохиогч Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, монголын нэрт гэрэл зурагчин Ч. Ганбат нь монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд багтаж Олимпиад-2014-ийн үзэгчээр биечлэн оролцон,  өөрийн камераар энэхүү спортын агуу их наадмын хамгийн сонирхолтой, хамгийн чухал үйл явдлыг тод тодруун авч харуулж чадсан билээ.  

Энэхүү ёслолд хүндэт зочноор Улсын их Хурлын гишүүн, Сочид явсан монголын баг тамирчдын тэргүүн Цэрэнпилийн Даваасүрэн, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин зөвлөх Игорь Аржаев,  Монгол Улсын Соёл, спорт аялал жуулчлалын  яамны орлогч сайд Магаадайн Түмэнжаргал, Монголын Үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан, Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч  Чүлтэмийн Отгонбаатар, Монголын цанын спортын холбооны тэргүүн Р. Рааш, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн  Евгений Михайлов, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь ОШУСТ-ийн ажилтан, Сочийн Олимпиадад оролцсон монголын багын тамирчид, нийслэлийн олон нийтийн төлөөлөгчид оролцлоо.

Ёслолд оролцсон хүндэт зочид сүүлийн хэдэн жилийн спортын сор үйл явдал болсон    Сочийн Олимпиадад өндөр үнэлэлт өгч, оросын багын гайхамшигт ялалт, бүх дэлхийн спортын ялгуусан баяр ёслолын тухай цохон тэмдэглэж, энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсан байгууллага, зохиогч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Энэхүү үзэсгэлэн олимпийн тоглолтын сэтгэл догдлуулсан уур амьсгал, ялалт байгуулсан тамирчдын баяр хөөр, хожигдогсдын үй гашуу, шудрага, мөчөөгөө өгөхгүй спортын өрсөлдөөний марташгүй олон агшинг бодитой байдлаар үзэгчидэд хүргэж чадсаныг И.Н.Аржаев  тухайлан онцоллоо.  

Гэрэл зургийн үзэсгэлэнг монголын хэвлэл, цахим хэвлэлийн хэрэгслэлүүд өргөн суртачлав. "Mongol HD TV", MNB, UBS NEWS, "Аист Монголия" зэрэг телевизийн сувгууд мэдээний цагаар үзэсгэлэнгийн тухай мэдээлиийг олон нийтэд  хүргэв.

http://mng.rs.gov.ru/mn/node/6624

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны