Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монголд оросхэлний улсын XIX Олимпиад амжилттай явагдаж

14.04.2014 12:08

4-р сарын 8-нд Улаанбаатарт Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Орос хэл, утга зохиолын багш нарын монголын холбоо, Улаанбаатар дахь ОШУСТ-тэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд зохион явуулсан орос хэлний улсын   XIX олимпиадын ялагчдад шагнал гардуулах ёслол боллоо. Монгол Улсын боловсролын их сургуулийн профессор Зохион байгуулах хорооны дарга Сосорбарамын Эрдэнэмаамын хэлсэн үгэндээ энэхүү олимпиадын нэг онцлог нь оролцогчдын барагцалбал тал хувь нь оросын аль нэгэн их дээд сургуульд үнэгүй суралцах эрх авсанд орших бөгөөд энэ явдал монголын оросчдын хувьд түүхэн үйл явдал болсон гэдгийг онцлов.   

Тус Олимпиадад Монгол Улсын бүх аймаг, нийслэлийн есөн дүүргийг төлөөлөн 50 сурагч оролцлоо. Тогтсон уламжлал ёсоор Олимпиадыг ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын сурагчид гэсэн хоёр номинациар явууллаа. Нэгдүгээр хэсгээс Улаанбаатар дахь монгол-энэтхэгийн сургуулийн сурагч Батболдын Нандин алтан медаль, 1-р зэргийн диплом, мөнгөн шагнал хүртэж,  мөнгөн медаль, 2-р зэргийн диплом, мөнгөн шагналыг  Дархан-Уул аймагийн "Оюуны ирээдуй"  цогцолбор сургуулийн сурагч Баттулгын Билэгжаргал, хүрэл медаль, 3-р зэргийн диплом, мөнгөн шагналыг нийслэлийн "Гурван тамир" дунд сургуулийн сурагч  Алтанхуягийн Баярсайхан нар тус тус хүртлээ. Хоёрдахь номинацид  алтан медаль, 1-р зэргийн диплом, мөнгөн шагналыг   Улаанбаатар дахь монгол-туркийн сургуулийн сурагч Сугарын Саруул, мөнгөн медаль, 2-р зэргийн диплом, мөнгөн шагналыг  нийслэлийн 34-р сургуулийн сурагч Отгонжаргалын Мөрөн,  хүрэл медаль, 3-р зэргийн диплом, мөнгөн шагналыг  улаанбаатар хотын 1-р дунд сургуулийн сурагч Батсухийн Ариунтуул нар тус тус хүртлээ.

Олимпиадын ялагчдад Орос улсын их дээд сургуульд суралцах гэрчилгээ гардуулах ёслолд оролцсон Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов  хэлсэн  үгэндээ тус Олимпиад оросын боловсрол, орос хэлийг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэнийг цохон тэмдэглэв. Тэрээр энэ олимпиадад тус орны бүх  бүс нутгийн төлөөлөгчид оролцож улмаар шилдэгүүд нь Орос Улсад тэтгэлэгээр суралцах эрх авсан явдал туйлын чухал юм гээд  Олимпиадад түрүүлсэн хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүсэв. Мөн зөвхөн сайн мэргэжилтэн болоод зогсохгүй Орос, Монголын ард түмнүүдийн найрамдал, хамтын ажиллагааны түүчээ болох ерөөлийг дэвшүүлэв

Олимпиадын ялагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны ажилтан Самбуудоржийн Болормаа,  ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал, профессор Тамара Бронская, МУБИС-ийн орос хэл, утга зоохиолын тэнхмийн эрхлэгч Цэндсурэнгийн Сэрээнэн, Монгол Улсын их дээд сургуулиудын багш,  Олимпиадын оролцогчдын эцэг эх, найз нөхөд нь оролцлоо.  

Олимпиадын тухай сурвалжлагыг "АИСТ Монголия" телевизийн мэдээгээр гаргав.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны