Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дахь "Олимпийн тоглолт"

24.02.2014 09:11

Улаанбаатар хотын сургуулиудын орос хэл заалгаж буй монгол сурагчид оросын түүх соёлыг ихэд сонирхож улмаар өнөөгийн Орос улсад болж байгаа үйл явдлын тухай мэдээллийг олж авах эрмэлзэл дүүрэн байж энэ тухай оросоор ярьж сурах хүсэлтэй байдаг.

Мэдээж хэрэг Сочийн өвлийн XXII Олимпийн тухай Монгол Улсын хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслэлээр цацаж мэдээлж байгаа. Харин Олимпийн тухай оросоор хэрхэн яаж ярихыг зааж сургаж болох болов уу? Гэсэн асуудлыг ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний төвд хандаж орос хэлний монгол багш нар тэдний сурагчид тавьж байдаг билээ. Тэгвэл орос хэлний төвийн захирал Тамара Бронскаягийн бэлтгэсэн "Сочийн Олимпийн материалд тулгуурлан оросоор ярих тухай" сэдэвт орос хэлний хичээл нь уг олон улсын томоохон тэмцээний тухай оросоор ярих хүмүүст тус болж чадна.  

ОШУСТ-д 2-р сарын 21-нд дээрх сэдвээр анхны видео хичээл явагдлаа. Хөдөө аж  ахуйн их сургууль, Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн салбар сургууль, хүмүүнлэгийн "Орхон" их сургуулийн оюутан, ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний дамжааны сонсогч нар Олимпийн тоглолтын түүх, өвлийн Олимп-2014-ийн  нийслэлийг хэрхэн сонгон шалгаруулсан, түүний бэлэг тэмдэг, түүнд монголын тамирчид оролцсон байдал, өвлийн спортын төрөл, олимпийн объектууд, Олимпиадын нээлтийн ёслолын үлэмж том жүжиглэсэн тоглолтын тухай лекцийг ихэд сонирхож сонслоо. Танихгүй үг, холбоо үгнүүдийг монгол руу орчуулан, үзүүлэн танилцуулах материалд орсон тулгуур үгнүүдийн төлөвлөгөөг ашиглан тус видео хичээлийн оролцогч их дээд сургууль бүрээс нэг нэг оюутан төлөөлөн гарч Сочийн Олимпиадын тухай оросоор тун амжилттай ярьж байлаа.  

Цаашид "XXII өвлийн Олимпийн тоглолт" сэдэвт танилцуулах видео хичээл дээр  монголын их дээд сургуулийн орос хэлний оюутан, ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзаж улмаар тэд орос хэлнийхээ хичээлээр дамжуулан сонирхолтой мэдээллийг өөрийн сурагчдад хүргэж өгөх болно.

Видео хичээл болон орос хэлний төвийн захирал Тамара Бронскаягийн ярилцлагын тухай мэдээллийг "АИСТ-Монголия" ТВ-ийн "Найрсаг хөршүүд" цуврал нэвтрүүлгээс олж болно. 

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны