Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Улаанбаатар хотод болсон "Оны шилдэг багш-2014" багшлах урлагийн уралдаан

04.03.2014 13:33

3-р сарын 1-нд Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбар сургуульд "Оны шилдэг багш-2014" сэдэвт багшлах ур чадварын уралдаан амжилттай болж өнгөрлөө.  Гурван долоо хоногийн турш  салбар сургуулийн зургаан багш Л.А.Битуева, С.К.Шайдорова, Б.Өнөр, Н.К.Бадареева, Е.Е. Миронова, А. Элбэгжаргал нар энэхүү хүндэт цол өргөмжлөлийн төлөө тэмцэлдэв. Тэд өөрийн хөгжөөн дэмжигч багш нарын хэсгүүдийн хамт уралдааны  амаргүй давааг туулан "Портфолио педагога",   "Мэтгэлзээн" зэрэг уралдаануудад сайн бэлдэж оролцлоо. Горилогч бүрт нээлттэй хичээлийг ашиглан өөрийн багшлах авъяас, мэргэжлийн ур чадвар, инновацийнхаа нөөц болоцоог харуулах сайхан боломж нээлттэй байлаа.  "Мэтгэлзээн" нэрийн дор явагдсан төгсгөлийн үе шатанд Эрхүүгийн улсын их сургуулийн дэлхийн түүхийн тэнхмийн доцент, сэтгэл зүйн ухааны дэд эрдэмтэн С.Ф. Шмидт оролцож, өөрийн байр суурийг батлан хамгаалах, өрсөлдөгчийнхөө байр суурийг шүүмжлэх гэсэн хоёр чиглэлээр тэмцээнийг явууллаа.


"Багш нар дүрэмт хувцастай байх ёстой, ёсгүй юу?", "Хов хүргэгч сурагч багшийн нөхөр мөн үү?", "Бэлгийн хүмүүжил олгох  нь сургуулийн эсвэл гэр бүлийн зорилго байх ёстой юу?" гэсэн багш сурган хүмүүжүүлэгчдийн аль ч хамт олонд яригддаг тулгамдсан сэдвүүдэд өрсөлдөгч нар өөрийн байр суурийг үндэслэтэй, баримтанд тулгуурлан нотлон хамгаалж, өөрийн соёл мэдлэгийн хүрээг үзүүлэх ёстой байсан юм. 


ОЭЗИС-ийн салбар сургуулийн захирал Наталья Фалилеева, нэгдүгээр орлогч захирал  Л. Дугаржав, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх орос хэлний төвийн захирал Тамара Бронская, эцэг эхийн зөвлөлийн төлөөлөгч МУИС-ийн профессор  Д.Цэрэнжам нараас бүрдсэн шударга шүүгчдийн шийдвэрээр "Оны шилдэг багш-2014" сэдэвт багшлах урлагийн уралдаанд  орос хэл, утга зохиолын багш Н.К.Бадареева тэргүүн байр эзлэв. Түүнд ялагчийн цом, мөнгөн шагнал, орос хэл, утга зохиолын ангид тоног төхөөрөмж авах эрх бүхий гэрчилгээг гардуулав. Багшлах ур чадварын уралдаанд оролцсон бусад өрсөлдөгч нарт ОШУСТ-ийн хүндэт жуух бичиг, шагнал бэлэгийн зүйл гардуулав. 


 

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны