Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монголын Залуучуудын Холбоо, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хамтын ажиллагааны тухай Гэрээнд гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотод болов

10.03.2014 16:21

3-р сарын 3-нд Улаанбаатар дахь ОШУСТ-д Монголын Залуучуудын Холбоо (МЗХ)  , Оросын шинжлэх ухаан, соёлын төв (ОШУСТ)- ийн хамтын ажиллагааны тухай Гэрээнд гарын үсэг зурах ёслол болов. Орос, монгол хэл дээр бичигдсэн Гэрээнд МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал  Евгений Михайлов нар гарын үсэг зурав.

Хоёр орны залуучуудын эрх ашгийг тусгасан энэхүү Гэрээний гол зорилго нь Орос Улс, Монгол Улсын залуучуудын ойртон нөхөрлөх, хувь хүний хөгжлийг дэмжих, соёлын солилцоог өргөтгөх, орос хэл, оросын боловсролыг Монголд дэлгэрүүлэх, янз бүрийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн хоёр байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн хэрэгжүүлэхэд оршино.

Е.Г. Михайлов хэлсэн үгэндээ оросын тал олон орны залуучуудыг ойртон нөхөрлөх, бие биенийхээ соёлыг хүндэтгэн харилцан түгээхэд ихээхэн ач холбогдол өгдөг гэж ээ. Харин Монгол, оросын ард түмнүүд өнө эртний уламжлалт найрсаг харилцаатай байдаг нь орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны найдвартай үндэс суурь болж чадна гэдгийг онцлон тэмдэглэв.

А. Мөнхбат хариу барьсан үгэндээ хоёр орны залуучуудын байгууллага, бүр залуучуудын харилцаанд "царцанги" байдал үүссэн нь залуучуудын төв байгууллагууд буруутай гэдгийг хэллээ. Тэрээр хүрэлцэн ирсэн хүмүүст энэ чиглэлийн үйл ажиллагааг эрчимжүүлхээ амлалаа. Мөн тэрээр Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулсан "Ялалтын төлөө бахархалын гал" залуучуудын хамтарсан аялалыг зохион байгуулах, бусад төсвүүдийн талаарх санал солилцов.

Энэхүү Гэрээ нь эрх зүйн баримт бичиг мөн тул хоёр байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сайхан суурь, нэмэлт хөшүүрэг болно гэдгийг талууд зөвшөөрөв.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолыг "АИСТ-Монголия" телевиз мэдээний цагаар үзүүлж, түүний талаарх материалыг ОШУСТ, МЗХ-ны сайтуудад байршуулсан байна.

http://mng.rs.gov.ru/mn/node/6372

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны