Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Улаанбаатар хотноо зохиогдсон орос хэлний Олимпиадын ялагчдыг шагнах ёслол

22.11.2013 13:10

2013 оны 11-р сарын 21-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын Төвд орос- монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүд-2013-ийн хүрээнд орос хэлний сургалттай нийслэлийн дунд сургуулиудын 11-р ангийн сурагчдын дунд зохиогдсон орос хэлний  намрын Олимпиадын ялагчдыг шагнах ёслол боллоо.

Уг ёслолыг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын  тэргүүн Евгений Михайлов нээв. Тэрээр цугларсан хүмүүст мэндчилгээ дэвшүүлэн, Олимпиадын ялагчдад баяр хүргэж, боловсролын салбар дахь  орос-монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа орос хэлний багш нарын нөр их хөдөлмөрийг үнэлэн талархал илэрхийлэв.

 Энэхүү намрын Олимпиад нь уламжлал болж ОШУСТ, Орос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Г.В. Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбартай хамтран гуравдахь жилдээ зохион явуулж байна. Тус Олимпиадад оросын сургалтын стандартаар ажиллаж байгаа Улаанбаатар хотын гурван сургуулийн төгсөгчид идэвхтэй оролцож байдаг билээ. Олимпиадын гол шагнал нь бол оросын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрх байдаг. Энэ онд энэхүү шагналыг Орос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч Монгол Улсын иргэн Ганбаатрын Онон хүртсэн байна. Хоёрдугаар байрыг хамтарсан монгол-оросын 3-р дунд сургуулийн 11-р ангийн сурагч Баярмаагийн Адъяа эзлэв. Тэрээр Г.В. Плехановын нэрэмжит ОЭЗИС-д  хөнгөлөлттэй суралцах эрх бүхий гэрчилгээг тус салбар сургуулийн захирал Наталья Фалилеевагаас гардан авлаа.  Тус Олимпиадын шагналт байранд орсон дөрвөн сурагч, мөн ихээнх даалгаврыг амжилттай биелүүлсэн сурагчид ОШУСТ-ийн өргөмжлөл, үнэт зүйлсээр шагнуулав. Ялагч охины гэрчилгээ, шагналт байранд орсон хүүхдийн шагналыг  Орос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Искандер Азизов гардуулсан явдал Олимпиадад түрүүлсэн хүүхдийг шагнах ёслолын ач холбогдолыг улам бүр өргөж өгсөн юм.

Олимпиадын ялагчдыг бэлтгэсэн орос хэлний багш нар болон сургуулиудын захиргааны  төлөөлөгчдэд  Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын Төвийн талархалыг гардуулав.

Шагнал гардуулах ёслолын дараа төгсөх ангийн монгол сурагчдын дунд зохиогдох  "Оросод суралцах цаг!" Олимпиадад бэлтгэх  ажлын хүрээнд ОШУСТ-тэй хамтран мэдээллийн кампанит  ажлыг явуулж байгаа Оросын Холбооны Улсын их сургуулиудын Консорциумын төлөөлөгчид үг хэлэв.

Уг арга хэмжээний тухай "АИСТ Монголия", "UBS-1" телевизийн суваг, "Новости Монголии" сонины сурвалжлагчид мэдээлэв.

http://mng.rs.gov.ru/mn/node/5712

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны