Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монголд "Орос Улсад суралцах цаг!" олимпиадын арга хэмжээнүүд гараагаа авлаа

27.11.2013 10:04

11-р сарын 18-аас 23 хүртэл Монгол Улсад Оросын Холбооны Улсын Засгийн газрын улсын тэтгэлэгтэй хуваарийн дагуу оросын техникийн тэргүүлэгч их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол сургуулиудын төгсөгчдийг сонгон шалгаруулах зорилго бүхий "Орос Улсад суралцах цаг!" олимпиадын эхний үе шат явагдлаа. Танилцуулах ажиллагаанд оролцохоор Монгол Улсад МЭИ-ийн олон улсын харилцааны проректор Владимир Замолодчиков тэргүүтэй тус төслийн оролцогчдын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Сургуулиудын удирдлага, сурагчид, тэдгээрийн эцэг эхчүүдэд Олимпиадыг явуулах журам,  Оросын Холбооны Улсын дээд боловсролын систем, оросын их дээд сургуулиудад орож суралцах арга зам, Орос Улсад суралцах, оршин суух нөхцөл байдал, онцлог, оросын их дээд сургуулиудын оюутнуудын нийгэм соёлын амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүнээс гадна Үндэсний эрдэм шинжилгээний их сургууль "МЭИ", Үндэсний эрдэм шинжилгээ технологийн их сургууль "МИСиС"-ийн өргөн хүрээтэй танилцуулга зохион явулав.

Танилцуулах ажиллагаа нь Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний дамжаа, Эрхүүгийн төмөр замын харилцааны улсын их сургуулийн Монгол Улс дахь салбар сургууль, түүний Дархан, Эрдэнэт хотууд дахь салбар сургууль, орос, монголын сургуулиуд дээр явагдлаа.

Оросын их дээд сургулиудын төлөөлөгчид Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн тэргүүн Евгений Михайловтай уулзав. Талууд  2013 оны хавар явагдсан Олимпиадын үр дүнг хэлэлцэн, орос хэлийг гадаад хэл гэдэг утгаар сурах асуудалд онцгой анхаарал хандуулав. Мөн 2014 оны хавар ОШУСТ-д оросын боловсролын үзэсгэлэн, сурагч, эцэг эхчүүдтэй хийх уулзалт, зөвлөлт, оросын их дээд сургуулиудын төгсөгчдийн уулзалт зэргийг багтаасан цогцолбор арга хэмжээ явуулах боломжийг хэлэлцэв. Танилцуулгад оролцсон бүх оролцогчдод Россотрудничество, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, "Орос Улсад суралцах цаг!" олимпиад, Москва, Новосибирск, Астрахань, Красноярск, Тюмень зэрэг хотууд дахь арванхоёр их дээд сургуулиудын тухай өргөн мэдээлэл агуулсан монгол хэл дээр хэвлэгдсэн "Орос Улсад суралцах цаг!"  лавлах өгөв. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд явагдсан Олимпиадын танилцуулгуудад 700 гаруй хүн оролцлоо. Энэхүү семинаруудад монголын талаас тухайн хотуудын боловсролын удирдах газар, сургуулиудын захирал, тэргүүлэгч их дээд сургуулиудын төлөөлөгчид, монгол сургуулиудын ахлах ангийн сурагчид оролцлоо.

Энэхүү арга хэмжээнүүдийн талаар "АИСТ Монголия", "UBS-1" телевизийн суваг, МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин өргөн мэдээлэв. 

http://mng.rs.gov.ru/mn/node/5741

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны