Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Улаанбаатар хотноо оросын балетын оддын тогололт боллоо

21.10.2013 09:29

10-р сарын 19, 20 -ны өдрүүдэд Монголын улсын дуурь бүжгийн эрдмийн театрт орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн хүрээнд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам,  Орос Улсын Соёлын яам, Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр оросын балетын мастеруудын тоглолт боллоо.

Орос Улсын Соёлын сайд Владимир Медынский Монгол Улсад хэрэгжүүлэх "Оросын балетын одод" төслийн зохион байгуулагч, зочид, оролцогчидод хандаж ирүүлсэн мэндчилгээндээ: "Монголд Оросын сонгодог хөгжим балетын урлагийг мэддэг, түүнд дуртай байдгийг бид үнэлдэг билээ.  Монголын нутагт хоёр жил дараалан зохион явуулж байгаа тоглолтууд балетыг шүтэн бишрэгч монголчуудад оросын орчин үеийн  бүжгийн сор болсон дээжсийг үзүүлж байгаа билээ. Энэ онд бид оросын балетын тэргүүлэх бүжигчид болон монголын улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлоочид оролцсон хосгүй хөтөлбөрийг үзүүлэх болсондоо туйлын баяртай байна. Орос, Монгол хоёр улсын жүжигчдийн хамтарсан энэхүү тоглолт нь жинхэнэ баяр болж манай хоёр ард түмний нөхөрсөг харилцааны бас нэг том баталгаа болон гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Тоглотын нээлтийн ёслол дээр Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлалын сайд Цэдэвдамбын Оюунгэрэл хэлсэн үгэндээ-энэхүү үйл явдал уламжлал болж байгааг ханамжтай тэмдэглэн, тэрээр Орос, Монгол хоёр улсын соёлын харилцаанд хүчтэй түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Тоглолтын хөтөлбөрт Орос болон дэлхийд алдартай Их, Мариинский, Михайловскийн  театрууд, К.С. Станиславский, В.И. Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театрын гоцлоочид-Оросын Холбооны Улсын Ардын жүжигчин Юлия Махалина, Наталья Крапивина, Георги Смилевски, Оросын гавьяат жүжигчин Анастасия Горячева, Вера Арбузова, Александра Тимофеева, Михаил Мартынюк, Их театрын гоцлооч Андрей Болотин,  Мариинскийн театрын гоцлооч, бүжиг дэглээч Михаил Венщиков, оросын балетын бусад одод, Украин Улсын балетын их мастерууд, Монголын улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч, жүжигчид оролцож тоглосон юм.

Тоглолтыг Монгол Улсын Их Хуралын Дарга Занданхүүгийн Энхболд,  Монгол Улсад  Оросын Холбооны Улсын Хэргийг түр хамаарагч  Игорь Аржаев, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов, бусад албаны ба хүндэт зочид үзэв.

Тэргүүлэх оддын тоглолт нь оросын балетын давтагдашгүй тансаг сайхныг мэдрүүлэн  үзэгчдийн мэлмийг оросын сонгодог балетын оройн дээд бүтээл, орчин үеийн бүжгийн найруулага зэргээр гийгүүлэв. Баярлаж талархсан үзэгчид орос, монголын балетын их мастеруудын тоглолтыг босч, нижгэнсэн алга ташилтаар хүлээн авч байлаа.

Тоглолтыг "АИСТ Монголия" теле сувагаар олон нийтэд хүргэв.  

http://mng.rs.gov.ru/mn/node/5571

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны