Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Боловсролын салбар дахь хамтын ажиллагааны тухай олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

31.10.2013 12:29

2013 оны 10-р сарын 30-нд Орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдэд зориулсан арга хэмжээний хүрээнд Г.В. Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуульд  "Боловсролын салбар дахь Орос, Монголын хамтын ажиллагааны тулгамдсан асуудал" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Бага хуралд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр тухайлбал 2011-2015 онуудад хэрэгжүүлэх "Орос хэл" Холбооны зорилтот хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Энд оросын боловсрол, орос хэлийг Монгол Улсад дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, дунд ба их дээд сургуулиудыг орос хэлний сурах бичиг, сургалт арга зүйн ном товхимолоор хангах, орос хэлний багш нарын мэргэжилийг дээшлүүлэх зэрэг тулгамдсан асуудал, зорилтууд, мөн Орос Улсын их дээд сургуульд суралцах монгол иргэдийн эрэл хэрэгцээг дэмжих арга хэмжээний талаар ярилцав.

Бага хурлын оролцогчдод хандаж Г.В. Плехановын нэрэмжит ОЭЗ ИС Улаанбаатар дахь салбар сургуулийн захирал Наталья Фалилеева, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны ахлах зөвлөх Владимир Басанов, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын  тэргүүн Евгений Михайлов, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн дэд тэргүүн Доржпаламын Цогзолмаа нар үг хэлэв.

Тус бага хуралд Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Адъяагийн Нямдолжин, Эрхүү мужийн боловсролын дээд сургуулийн доцент Светлана Ахнина,   Г.В. Плехановын нэрэмжит ОЭЗ ИС-ийн биржийн ажиллагаа үнэт цаасны танхимын профессор Сергей Диго, бусад хүмүүс илтгэл тавив.

 Уг арга хэмжээг МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх "Новости Монголии" сонин сурталчлав.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны