Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

"Бид бүгдийн найз-орос хэл " сэдэвт орос хэл, оросын соёлын тухай уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол Улаанбаатар дахь ОШУСТ-д боллоо

05.11.2013 12:27

11-р сарын 1-нд Улаанбаатар дахь ОШУСТ-д орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн хүрээнд нийслэлийн төрөл бүрийн сургуулиудад аравдугаар сарын туршид явагдсан орос хэл, оросын соёлын тухай уралдааны ялагчид, идэвхтэй оролцогчдод шагнал гардуулах ёслол боллоо.

"Орос үг" сэдэвт оросын яруу найрагчдын шүлгийн уран уншлагын уралдаан, "Миний дуртай үлгэрийн баатар" орос үлгэрийн сэдвээр зурсан зургийн уралдаан, орос хэлний тухай орос хэлээр туурвисан бүтээлийн уралдаан, "Дуунд хил хязгаар байхгүй" сэдэвт оросын хөгжмийн зохиолчдын дууны уралдаан зэрэг нь монголын ерөнхий боловсролын сургууль, орос хэлний сургалттай сургуулийн сурагчид, монголын их дээд сургууль, Улаанбаатар хотноо ажиллаж буй оросын их дээд сургуулиудын оюутануудын төлөөлө бүхий маш олон оролцогчдтой явагдаж ирсэн.

Орос хэл, оросын соёлд зориулсан орос-монголын найрамдал-2013-ийн хүрээнд явагдсан арга хэмжээнд оролцогчдийн тоо өнгөрсөн онтой харьцуулбал үлэмж нэмэгдсэн байна. Хэрэв 2012 онд энэ тэмцээнүүдэд хоёр зуугаад хүн оролцсон бол энэ онд монголын дөрвөн зуугаад охид хөвгүүд уг арга хэмжээнд идэвхтэй оролцов.

Уралдааныг хэд хэдэн үе шаттай явуулсан бөгөөд эхлээд дунд их дээд сургуулиуд өөрийн  сонгон шалгаруулалт явуулсны дараа хамгийн авьяаслаг төлөлөгчид нь оросын шинжлэх ухаан соёлын их танхимд авьяасаа сорилоо. Сүүлийн үе шатны уралдаануудын шүүгчдийн бүрэлдэхүүнд ОШУСТ, ННМЭ-ийн төлөөлөгчдөөс гадна туршлага бүхий мэргэжлийн хүмүүс болох хөгжмийн зохиолчид, зураач нар, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, монголын их дээд сургуулиудын багш нар өргөн оролцсон юм.

ОШУСТ-д болсон эцсийн үе шатанд өмнөх шатны шалгарсан ялагчид, хамгийн идэвхтэй оролцогчид, улмаар бяцхан хүүхдүүдийг оросын соёлтой танилцуулах, орос хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэхэд нь өөрийн мэдлэгээ зориулсан орос хэл, оросын утга зохиол, дуу хөгжим, зургийн багш нар хүрэлцэн ирсэн байлаа.  

Оросын төрийн бэлэгдэл бүхий дурсгалын шагнал, Оросын шинжлэх ухаан соёлын төв, энэхүү арга хэмжээг зохион байгууллахад байнга оролцдог манай гол түнш болох Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн  диплом, өргөмжлөлийг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга Игорь Моисеев, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр, ННМЭ-ийн дэд тэргүүн Доржпаламын Цогзолмаа нар гардуулан, тэрээр энэхүү нүр их ажлыг зохион байгуулан явуулж, орос-монголын хамтын ажиллагааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа орос, монголын багш нарт талархал илэрхийлэв.

Уг арга хэмжээг "Новости Монголии" сонин, МОНЦАМЭ агентлаг, "АИСТ Монголия" телевзийн сувагаар өргөн суртачлав.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны