Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монголын орос хэл судлачдын Зохицуулах зөвлөл Улаанбаатар дахь ОШУСТ-д

24.09.2013 12:01

9-р сарын 24-нд Улаанбаатар дахь ОШУСТ-д Орос хэл, утга зохиолын монголын холбооны Тэргүүлэгчдийн гишүүн, монголын их дээд сургуулиудын орос хэлний танхимын эрхлэгч, "Русский мир" сангийн арга зүйч, монголын нийслэл хотын сургуулиудын захирал, хичээлийн эрхлэгч, орос хэлний заах аргын нэгдлийн удирдагч нараас бүрдсэн бүрэлдэхүүн  бүхий  орос хэл судлачдын Зохицуулах зөвлөлийн хурал боллоо.

ОШУСТ-ийн Зохицуулах зөвлөлийн эрхэм зорилго нь тус оронд орос хэлний байр суурийг бэхжүүлэхэд чиглэгдсэн мэргэжилтнүүдийн хүч чармайлтыг нэгтгэхэд оршино. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын боловсролын бүх шатны сургуулиудад арга зүйн семинар явуулах, Оросын түүх соёлтой танилцах хүсэлтэй, орос хэл сурч байгаа оюутан, сурагчдын дунд орон судлал, соёл олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

Зөвлөлийн хурлыг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Евгений Михайлов нээж, монголын орос хэл судлачдад ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн шинэ захирал Тамара Бронскаяг танилцуулж, түүний ажил хэрэгч чанар, мэргэжлийн бэлтгэлийг өндрөөр үнэлэн Монгол Улсад орос хэлний байр суурийг бэхжүүлэх, оросын боловсролыг дэлгэрүүлэх үйлсдээ амжилт гаргахыг чуулганы оролцогчдод хүсэн ерөөв.

Орос хэл, утга зохиолын Монголын холбооны Тэргүүн, профессор Сэрээнэнгийн Галсан  Т.В. Бронская хамтран ажилласан тухай ярьж түүний түрүүчийн ажилд өндөр үнлэлт өгөв.

Хурлын явцад  Тамара Бронская орос хэлний төвийн энэ хагас жилд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөлвлөгөөг хэлэлцүүлэхээр санал оруулав. Тэрээр Монгол Улсад 53 дахь удаагаа явагдах гэж байгаа орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн хүрээнд явуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг онцлон, түүнд идэвхтэй оролцохыг уриалав.

Олон арга хэмжээнүүдийн дотроос 2011-2015 оны "Орос хэл" Холбооны зорилтод хөтөлбөрийн хүрээнд москвагийн их дээд сургуулиудын тэргүүлэх багш нарын явуулах семинар гол арга хэмжээний нэг болох юм. Үүнээс гадна орос хэлний сургалттай сургуулиудын төгсөгчдийн дунд орос хэлний Олимпиад,  боловсролын салбар дахь орос-монголын  хамтын ажиллагааны тухай асуудлаар бага хурал, Улаанбаатар, аймгийн төвүүдийн их дээд, дунд сургуулиудад уламжлалт Орос хэлний долоо хоног зэрэг арга хэмжээнүүд явагдана.

http://mng.rs.gov.ru/mn/node/5228

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны