Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Улаанбаатар дахь ОШУСТ-д "Орос-Монголын найрамдлын Өдрүүд-2013" нээгдэв

14.10.2013 11:58

2013 оны 10-р сарын 10-ны өдөр Оросын шинжлэх ухаан, соёлын Төвд эдүүгээ  монголын нутагт 53 дахиа явагдаж байгаа орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийг нээх ёслол боллоо. Хүндэт зочдыг ОШУСТ-ийн хүлээн авалтын талбайд орос, монгол үндэсний хувцастай охид оросын уламжлалын дагуу талх давс, монголын уламжлал ёсоор сүүгээр угтан авлаа. Дараа нь ОШУСТ-ийн их танхимд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайловын удирдлагын дор Өдрүүдийг нээх ёслол боллоо.

Хуран цугларсан олонд хандаж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц  бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Самойленко, Монгол Улсын соёл, спорт аялал жуулчлалын сайд Цэдэндамбын Оюунгэрэл, Эрхүү мужийн Амбан зкахирагчийн орлогч Сергей Дубровин, Энхтайван найрамдлын төлөө Монголын Холбооны Тэргүүн Дэлэгийн Загджав, Монголын анд нөхөд нийгэмлэгийн Тэргүүн, Зөвлөлт Холбоот Улсын хошой Баатар, Монгол Улсын Баатар, Вьетнамын Баатар, сансрын нисэгч  Виктор Горбатко, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн Тэргүүн, "Монгол-Орос"-ын найрамдлын нийгэмлэгийн Тэргүүн  Зөвлөлт Холбоот Улсын Баатар, Монгол Улсын Баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар мэндчилгээ дэвшүүлэв. Орос-Монголын найрамдлын Өдрүүдийн нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор Монгол Улсын Их Хурлын дэд дарга Логийн Цог оролцов.

Мөн баяр ёслолын хуралд Москвагийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын анд  нөхөд нийгэмлэг зэрэг байгуллагын төлөөлөгчид, "Орос хэл" 2011-2015 оны ХЗП хөтөлбөрийн хүрээнд  Монгол Улс дахь Орос хэлний өдрүүдийг зохион явуулж байгаа УХНОИС, ОХИС-ийн багш нарыг урьж оролцуулав.

Нээлтийн албан ёсны ажиллагааны дараа Оросын Холбооны Улсын гавьят жүжигчин Илмар Лапиншийн удирдсан Эрхүү мужийн филармонийн Амбан захирагчийн найрал жөгжмийн тоглолт боллоо. Эрхүүгийн урлагийн мастеруудын тоглолт үзэгчдээр битүү дүүрсэн танхимд тэдний  чин сэтгэлийн бишрэл, нижгэнсэн алга ташилтын дор боллоо.

Энэ жилийн орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдэд Эрхүү мужийн  төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн хүрээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд "Эрхүү мужийн эдийн засаг, аялал жуулчлал, соёл" сэдэвт олон талт үзэсгэлэн нээгдэж, бизнес чуулга, нийгэм олон нийтийн хөтөлбөр, төслүүдийн хэд хэдэн танилцуулга зохион явагдлаа. ОШУСТ-д "Валентин Распутины эрхүүгийн татах хүч" сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн, эрхүүгийн зурачдын урлагийн бүтээлүүдийн үзэсгэлэн нээгдэж ажиллав.

Найрамдлын Өдрүүдийн хөтөлбөрийн дагуу манай орны олон үндэстэн ястны соёлтой монголын хүн ам, оросын эх орон нэгтнүүдийг танилцуулах, орос, монголчуудын сайн хөршийн харилцааны сайхан уламжлалт татан оролцуулах, Орос Улс, Монгол Улсын хооронд тогтоосон бүх талын хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгөх зорилго бүхий олон арга хэмжээг Улаанбаатар болон Монголын хязгаар нутагт явуулж байна.

"Найрамдлын Өдрүүд-2013"-д  зориулж явуулах баяр ёслолын өмнө Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд монгол, оросын ОНМХ-ийнхэнд  зориулсан хэвлэлийн бага хурлыг зохион явуулав. Телевизийн 17 сувгаар Өдрүүдийн тухай мэдээ, түүний оролцогч зочдын ярилцлагууд өргөн гарав. Үүнд: Монгол Улсын үндэсний телевиз "NBS", "АИСТ Монголия" , "UBS", "MNS", "25", "TV9", "SBN", "NTV", "TV8", "ETV", "NBS", "C1" "Шуурхай"зэрэг телевизийн суваг, "Новости Монголия", "Өдрийн  сонин", "Үндэсний мэдээ" сонин, МОНЦАМЭ агентлаг зэргийг нэрлэж болох юм.

http://mng.rs.gov.ru/mn/node/5318

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны