Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Орос-монголын "Зэвсэг нэгт дайчин нөхөрлөл" наадмын өмнө болсон хэвлэлийн бага хурал

19.09.2013 11:34

2013 оны 9-р сарын 13-нд Монгол Улсын Хэвлэлийн хүрээлэнд ОШУСТ-д 2013 оны 9-р сарын 15 -нд болох Халхын голын дэргэд зөвлөлт монголын цэрэг японы милитаристуудыг бут нэргэсний 74 жилийн ойд зориулсан "Зэвсэг нэгт дайчин нөхөрлөл" наадмын ажиллагаатай холбогдулан хэвлэлийн бага хурал хийв.

Түүнд Орос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Евгений Михайлов, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлийн дэд тэргүүн Доржпаламын Цогзолмаа, Хил хамгаалах ерөнхий газрын хэвэлэлийн төвийн тэргүүн, хурандаа Дамдингийн Баасанжаргал, Монгол цэргийн музейн менежер, дэд хурандаа Лувсанжавын Гантөмөр, Монгол цэргийн музейн арга зүйч-тайлбарлагч Мишигийн Бямбарагчаа нар оролцов.

Бага хурлын оролцогчид сэтгүүлчдэд хандаж уг наадмын эрхэм зорилго, түүний хөтөлбөр агуулгын талаар ярьж өглөө. Уг наадмын зохион байгуулагчаар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны дэргэдэх Цэргийн ба Агаарын цэргийн атташегийн аппарат, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Монгол Улсын хил хамгаалах ерөнхий газар, Монгол цэргийн музей, Монгол Кино нэгдэл, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл болон бусад байгууллага, албан газрууд оролцох юм. Наадамд Монгол Улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх дуу бүжгийн эрдмийн чуулга, тус улсын цэргийн их дээд сургуулийн жүжигчид, Дорнодын цэргийн тойргийн дуу бүжгийн чуулгын хамт олон өөрийн тоглолтоо үзүүлэх юм.

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн гадна талбай дээр уг наадмын хүрээнд Монгол Улсын цэргийн янз бүрийн төрлүүдийн төлөөллийн парад болох юм. Энэ парадад орос-монголын хамтарсан "Сэлэнгэ-2013" хээрийн сургуульд оролцож байгаа оросын ангиуд оролцож магадгүй байгаа. Энэ үеэр Орос, Монголын төрийн далбааг өргөх ёслол, Халхын голын үйл явдлыг харуулсан орос, монгол дайчдын оролцон тоглох жүжиглэсэн тоглолт, хоёр орны урлагын мастеруудын концерт, гар тулаан, зэвсэгтэй үзүүлбэр, тэр үеийн хэрэглэж байсан зэр зэвсэгийн үзэсгэлэн, Халхын голд зөвлөлт монголын дайчдын байгуулсан гавъяаг харуулсан том хэмжээний гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд явагдах юм. Наадмын зочин, оролцогчдыг цэргийн хээрийн гал тогооны хоол, шорлог, цагаан будаатай хуурга, шүүрмэг бин, амтатан болоод орос, монгол хоолны бусад төрлөөр дайлах билээ.

Наадмын хүндэт зочноор Халхын голын ахмад дайчид, монголын олон нийт, Монгол Улсад амьдарч байгаа оросын иргэд, гадаад орнуудын элчин сайдын яамдуудын төлөөлөгчид, ННМЭ, ЗИДСТМХ-ны идэвхтэн гишүүд, Оросын их дээд сургуулиудын төгсөгчид, их дээд, дунд сургуулиудын багш, оюутан, сурагч, нийслэлийн оршин суугч зочид уригдан оролцох юм.

Хэвлэлийн бага хурал Монгол, Оросын олон нийтийн хэвлэл мэдэээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихэд татав. Түүнийг "Аист Монголия", "UBS", "C1", "UTV", "Шинэ дэлхий", "Odon" ,"MTV", "SBN", "Молор", "Like", "National times" зэрэг теле суваг, "Өдрийн сонин", "Өнөөдөр", "үндэсний мэдээ" сонин, "Шинэ монгол" радио өөрийн шугамаар дамжуулан нэвтрүүлэв. Мөн хэвлэлийн бага хурлын материалыг "www.uildverjilt.mn" болон "www.time.mn " вэб-сайтууд байршуулав.

http://mng.rs.gov.ru/mn/node/5149

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны