Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Англи хэлний монгол багш нар орос хэл заах болно!

19.08.2013 16:03

2013 оны 8-р сарын 9-ний өдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд  Өмнөговь аймгийн англи хэлний багш нарын сургалт арга зүйн семинар болон орос хэлний зуны ээлжит дамжаанууд дуусав.

Сүүлийн 20 жилийн дотор анх удаа орос хэлний багш нар англи хэл сурах бус англи хэлний  багш нар орос хэл сурах боллоо!  Энэхүү төслийг тус бүсийн засаг захиргааны хүсэлтийн дагуу ОШУСТ хэрэгжүүлсэн юм. Өмнөговь аймгийн багш нар 2 сарын хугацаанд нийт 200-аад академик цагийн багтаамжтай   орос хэлний семинарт үнэ төлбөргүй суралцсан юм. Тэд семинарын үндсэн хөтөлбөрөөр суралцахын сацуу ОХ-ний сургалтын төрөл бүрийн мастер класс, видео хичээл болон ОШУСТ-ийн зохион байгуулж ирсэн бусад арга хэмжээнд оролцов.

Мөн 2 сарын хугацаатай нийт 180 академик цагийн багтаамж бүхий орос хэлний  түргэвчилсэн дамжаа явагдаж дуусав. Тус дамжаанд дунд сургуулийн төгсөгчид, оросын аль нэг их дээд сургуульд элссэн сурагчид сонсогчоор суулаа. Нийт монголын 34 охин, хөвгүүд тус дамжаанд суралцлаа.

Гэрчилгээг Оросын Холбооны Улсаас   Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ахлах зөвлөх Владимир Басанов,  Оросын Холбооны Улсаас   Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын атташе Ольга Ракшаева нар баяр ёслолтойгоор  гардуулав.

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ- ийн захирал  Евгений Михайлов ёслолыг нээж  Өмнөговь аймгийн багш, орос хэлний дамжааны сонсогчидод сургалт дууссаныг тохиолдуулан баяр хүргэж, энд олсон мэдлэгээ өөрийн ажил, үйлсэдээ амжилттай хэрэглэх болтугай хэмээн ерөөл дэвшүүлэв. Тус семинарын төгсөгчид цаашид орос хэлнийхээ мэдлэгийг гүнзгийрүүлэн сурах,  цаашилбал Оросын Холбооны Улсын тэтгэлэгээр магистрантурт суралцах боломж гаргаж өгөх талаар  Элчин сайдын яам бүхий л бололцоогоо дайчлан, дэмжлэг үзүүлэх болно гэж Оросын Холбооны Улсаас   Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын атташе Ольга Ракшаева хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Энэхүү арга хэмжээ төгсөгчдийн бэлтгэсэн тоглолтоор төгсөв. Тэд орос дуунуудыг чадамгай  дуулж, Чайковский, Рахманиновын зохиолыг төгөлдөр хуурд эгшиглүүлэн, зөвлөлтийн болоод оросын орчин үеийн дуунуудыг гитар хөгжимд  дуулж үзэгчдийн сонорыг мялаав.

Гэрчилгээ гардуулах ёслолыг "Аист Монголия", ТВ-9 телевизийн суваг, "Новости   Монголии", Монголын мэдээллийн агентлаг МОНЦАМЭ-гийн мэдээний тойм нэвтрүүлгээр үзүүлэв.

http://mng.rs.gov.ru/mn/node/4962

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны