Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Романовын ургийнхны 400 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн ОШУСТ-д нээгдэв

12.08.2013 15:28

2013 оны 8-р сарын 9-ний өдөр ОШУСТ-ийн үзэсгэлэнгийн танхимд Романовын ургийнхны  400 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв.

Энэхүү үзэсгэлэн Орос гүрнийг 300 гаруй жил удирдаж хаан ширээнд суусан Романовныхны  овгийн түүхийг үгүүлнэ. Тус ургийнхны үндэслэгч Михаил Фёдорович дайн, дотоодын тэмцэл, ард түмний бослого бүхий "цөвүүн цаг" гэх үеийн дараа буюу 1613 онд Поместный соборын шийдвэр ёсоор хаан ширээнд залрав.  

Романовын ургийнхны удирдлага дор Орос гүрэн өөрийн газар нутгийг мэдэгдэхүйц тэлж,  дэлхийд зартай том, цэцэглэн дэвжиж буй хаант улс болтлоо хөгжиж, шинжлэх ухаан, утга зохиол, хөгжим, дүрслэх урлагийн гайхамшиг нээлт, суутнуудыг дэлхийд төрүүлэв. Хувьсгалын үйл явдлын үр дүнд II Николай хаан 1917 оны 3-р сарын 2-нд хаан ширээнээс татгалзан улмаар Орос гүрэнд хааны ёсыг халж үгүй болгов. Хожим нь Оросын үнэн алдартны шашин II Николай хаан, хатан хаан Александра, тэдний хүүхдүүдийг гэгээн хутагт өргөмжлөв.

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцсон Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь хүндэт зочид - Оросын Холбооны Улсаас   Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ахлах зөвлөх Владимир Басанов,  Оросын Холбооны Улсаас   Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын атташе Ольга Ракшаева, Монгол Улсын Их сургуулийн славян хэлний тэнхимийн эрхлэгч Нямжавын Нансалмаа нар үг хэлэв.

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг "Аист Монголия", ТВ-9 телевизийн суваг, "Новости  Монголии", Монголын мэдээллийн агентлаг МОНЦАМЭ-гийн мэдээний тойм нэвтрүүлгээр олон түмэнд үзүүлэв.

http://mng.rs.gov.ru/mn/node/4961

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны