Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Улаанбаатар дахь ОШУСТ-д Өвлийн олимпийн XXII тоглолтонд зориулсан нээлттэй хичээл, мастер класс

30.07.2013 16:09
2013 оны 7-р сарын 19-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд орос хэлний зуны түргэвчилсэн дамжааны сонсогчдод Сочи хотод болох Өвлийн олимпийн XXII тоглолтонд зориулсан нээлттэй хичээл, мастер класс явагдав. Уг хичээлийн зорилго нь 2014 онд Орос Улсад болох өвлийн Олимпиадын бэлтгэл ажлыг тохиолдуулан монголын залуучуудын дунд олимпийн хөдөлгөөнийг суртачлах, Орос оронд өрнөж буй олимпийн хөдөлгөөн, спортын салбарын хөгжлийн талаарх сурагчдын төсөөллийг бүрэн төгс бүрдүүлэх, Олимпиадын тухай мэдээллийг боловсролын системд нэвтрүүлэхэд оршино. Нээлттэй хичээлд ОШУСТ-ийн дэргэдэх арга зүйн семинарт хоёр сарын турш суралцаж байгаа Өмнөговь аймгийн багш нар оролцлоо.

Олимпийн болоод Паралимпийн хөдөлгөөний гүн ухаан, оюун санааны үнэ цэн, Олимп, Паралимпийн түүх, Сочи хотын онцлог Өвлийн олимпийн XXII, Паралимпийн XI тоглолтуудад хэрхэн бэлдсэн байдлын талаар сурагчидад илүү гүн төсөлөл буй болгоход чиглэгдсэн байдлаар нээлттэй хичээлийг зохион байгуулав.

Хичээлийг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов нээж олимпийн хөдөлгөөний хөгжлийн үндсэн үеийн тухай ярьж Казаньд болсон Бүх дэлхийн XXVII Универсиадад 3 алт нийт 25 медаль авсан монголын шигшээ багийн байгуулсан амжилтыг тохиолдуулан дамжааны сонсогчдад баяр хүргэж Сочи хотноо болох Олимпийн тоглолтонд монголын тамирчид илүү амжилт гаргахыг хүслээ.

Дараа нь хичээлийн явцад дамжааны багш нар Россотрудничество агентлагаас ирүүлсэн олимпийн хөдөлгөөнд зориулсан арга зүйн материалыг ашиглан чөлөөтэй нөхцөл байдалд, тогооомын хэлбээрээр хүүхдүүдийг Олимпийн түүхийн талаарх материалтай танилцуулж улмаар таавар тэмцээн явуулж түүнд сонсогчид идэвхтэй оролцож гүн мэдлэгээрээ гайхуулав.

Харин Өмнөговь аймгийн багш нарын хувьд уг хичээлийг мастер класс хэлбэрээр явууллаа. Хичээлийн дараа тэд энэ оны хичээлийн жилийн эхэнд ийм нээлттэй хичээлийг сурагчдийн дунд явуулах болно гэж мэдэгдлээ.


http://mng.rs.gov.ru
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны