Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Үндэсний баяр Наадмын нээлтийн ёслол

16.07.2013 16:57

2013 оны долдугаар сарын 11-13 өдрүүдэд Монгол даяр Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойд зориулсан  үндэсний баяр "Наадам"-ыг тэмдэглэв. Баярын үеэр үндэсний хүчит бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаанаас гадна "Дээлтэй монгол", "Сэрсэн их тал", "Silence White", "Улаанбаатрын үдэш", "Дэлхийд танигдсан монгол соёл" зэрэг олон улсын наадам, концертууд зохиогдон явагдав. Музей, зарим үзэсгэлэнгүүд зочдыг үнэгүй хүлээн авч байлаа. Наадмын хүрээнд "Монголын морьтон" циркийн үзүүлбэр үзүүлж, тэнгэрт агаарын бөмбөлөг хийсгэж, парашютчид буулт хийв.

Уламжлал ёсоор 7-р сарын 11-нд төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн төвд Монголын бэлэг тэмдэг-есөн хөлт цагаан тугийг байрлуулав. Дараа нь өмнөх өдөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр өөрт нь итгэл үзүүлсэн монголын ард түмэнд талархал илэрхийлэн ард түмний төлөө бүхнийг хийхээ амлаж баярыг албан ёсоор нээв.

999 дуучдын "Түмэн эх" дууны түрлэг дор 100 идэр морьтон Наадмын нээлтийн үйл  ажиллагааг үргэжлүүлэв. Үндэсний хувцасаар гоёсон урлагийн хамтлагууд дараалан  янз бүрийн зохиомжтой бүжиг бүжив. Баярын тоглолт нийслэлчүүд болоод зочдын сонирхолыг үнэнхүү татаж чадлаа.

Спортын тэмцээнүүд 7-р сарын 7 өдөр сур харваагаар эхлэв. Хурдан морины уралдаан Улаанбаатар хотын ойролцоо хэдэн хоногийн турш үргэжлэн явагдлаа. Хүчит бөхийн барилдаанд уламжлал ёсоор 512 хүчтэн оролцож бяр хүчээ уралдуулав. Наадамд Сэлэнгэ аймгийн бөх улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр түрүүлж Улсын аварга эрхэм цол хүртлээ. 9 тойрогт босоо үлдсэн түүнд улсын аварга цол гардуулав.

Наадмын нээлтийн баяр ёслолыг Монгол Улсын Төрийн соёрхолт Догмидын Сосорбарам  найруулан тавьсан юм. Баярын ёслолд гадаадын олон зочин төлөөлөгч, түүний дотор Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов, ОШУСТ-ийн ажилтнууд оролцлоо.

Баярын нээлтийн ажиллагааны тухай монголын телевизийн бүх суваг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гадаад орнуудын сурвалжлагчид өргөн мэдээлэв. 

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны