Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Профессор Лувсангийн Хайсандайд "Орден Дружбы" одонг гардуулах ёслол

12.07.2013 14:31

7-р сарын 3-нд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд Орос Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Самойленко Монгол Улсын шинжлэх ухааны Академийн дэргэдэх олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Улс төрийн зөвлөлийн гишүүн, түүхийн ухааны доктор, профессор Лувсангийн Хайсандайд "Орден Дружбы" /Найрамдлын одон/ -г гардуулав. Элчин сайд одонг гардуулахдаа эрдэмтний шинлэх ухааны бүтээл, орос монголын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсийн төлөө явуулж байгаа олон талт үйл ажиллагааг өндрөөр үнэлэв. Шагнал авсан тэрээр хариу хэлсэн үгэндээ өндөр шагнал хүртээсэн Орос Улсын Ерөнхийлөгч Владимир Путин, оросын Элчин сайдад талархал илэрхийлэн, өөрийн эрдэм шинжилгээ, олон нийтийн ажиллагааныхаа тухай ярьж, цаашид ч Орос Улс, Монгол Улсын ард түмнүүдийн найрамдлыг хөгжүүлэх үйлсэд харамгүй ажиллахаа цугларсан олонд батлан амлав. Дараа нь шагнуулагчид Монгол Улсын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, МОНН-ийн дэд тэргүүн Түвдийн Дорж баяр хүргэв.

Энэхүү "Найрамдлын одон"-оор энхтайван, найрамдал, ард түмнүүдийн харилцан ойлголцох үйлсийг бэхжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан, шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалах, соёл, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа Орос Улс, гадаад улсын иргэдийг шагнадаг юм.

Уг ёслолд Л. Хайсандайгийн төрөл төрөгсөд, оросын дипломатчид, монголын нэрт эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн болон Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов нар хүндэт зочноор оролцов.

Шагнал гардуулах ёслолыг Монгол Улсын үндэсний олон нийтийн телевиз, "Аист Монголия" телевизийн компани мэдээллийн сувагаар өргөн дамжуулав.

http://mng.rs.gov.ru/mn/node/4816

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны