Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Орос хэл, оросын соёлын баяр Хэнтий аймагт болов

29.04.2013 13:07

4-р сарын 26-28-ний өдрүүдэд Хэнтий аймагийн Бор-Өндөр суманд дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч В. В. Терешковагийн сансарт ниссэний 50 жилийн ойд зориулсан орос хэл, оросын соёлын баяр болж түүнд Монгол Улсын арван хоёр аймгийн дунд сургуулиудын багш, сурагчид оролцов. Баярын хүрээнд 9-11 ангийн сурагчдын дунд орос хэлний бүсийн Олимпиад, тухайн бүс нутгийн тэргүүний багш шалгаруулах уралдаан, орос, зөвлөлтийн яруу найрагчдын шүүлгийн уншигчид, орос дууны дуулачдын уралдаан тэмцээн явагдасны дээр ОШУСТ, Дорно Сибирийн технологи, удирдлагын улсын их сургууль, Г.В. Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбаруудын мэргэжилтнүүд оролцсон орос хэлний монгол багш нарт зориулсан явуулын сургалтын семинар зохион байгуулагдав. Аймагийн захиргаа, Бор-Өндөр сумын засаг дарга Гомбосүрэнгийн Ганхуяг нарын идэвхтэй дэмжлэг туслалцааг авч Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл, "Бор-Өндөр" сургуулийн цогцолбор зэрэг байгууллагууд баярын зохион байгуулагчаар ажиллав.

Баярын арга хэмжээнд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлгчийн газрын тэргүүн Евгений Михайлов, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн төлөөлөгчид, монголын нэрт орос хэлний судлаач МУИС-ийн профессор Энхбаярын Равдан, Г.В. Плехановын нэрэмжит ОЭЗИС, ДСТУУИС-ийн Улаанбаатар дахь салбаруудын орос хэлний арга зүйч багш нар оролцлоо.

Тус баярын үндсэн арга хэмжээнүүд явагдаж байсан сумын Соёлын ородонд  В. В. Терешкова сансарт ниссэний 50 жилийн ойд зориулсан ОШУСТ-ийн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж тавьсан юм. 

Орос хэлний багш нарт зориулж орос хэлний сургалтын семинарыг явуулж уг хичээлийг заах цоо шинэ аргачлалын талаар танилцуулав.

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлгчийн газар тус баярт оролцсон орос хэлний багш нарт 100 гаруй сургалт арга зүйн сурах бичиг, ном товхимол, сургалтын материал бүхий диск бэлэглэж улмаар орон нутгийн телевизийн сувагт орос хэл дээрх баримтат, уран зохиолын болон хүүхэлдэйн кино бүхий DVD дискуудийг гардуулав.

Олимпиадын ялагчдыг медаль, хүндэт үнэмлэх, үнэт зүйлсээр шагнаж урамшуулав. Тус тэмцээнд хоёр, гуравдугаар эзэлсэн 11-р ангийн сурагчдад Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлгчийн газрын тэргүүн Евгений Михайлов улсын төсвийн зардлаар Оросын их дээд сургуульд суралцах эрх бүхий гэрчилгээг гардуулав. Мөн тэрээр Олимпиадад нэгдүгээр байранд шалгарсан Дархан-Уул аймгийн 29-р дунд сургуулийн 11-р ангийн сурагч Ганхуягийн Гантөгсөд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Виктор Самойленко-ийн нэрийн өмнөөс Орос Улсад улсын төсвийн зардлаар суралцах эрх бүхий гэрчилгээг гардуулав. Тус бүс нутгийн тэргүүний багшаар шалгарсан багшид Москва хотын А.С. Пушкины нэрэмжит Орос хэлний улсын дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх зуны нэг сарын дамжаанд үнэгүй суралцах эрх олгов. Бусад тэмцээн уралдааны ялагчдыг хүндэт үнэмлэх, тусгай шагнал, үнэт зүйлсээр шагнав.

Баярын төгсгөлийн өдөр "Бор-Өндөр" дунд сургуулийн удирдлага зочдод зориулж хүүхдийн урлагийн тоглолт үзүүлэв. Бүс нутагт хүрэлцэн ирсэн зочид 1983 онд ашиглалтанд орсон монгол оросын хамтарсан хайлуур жоншны "Бор-Өндөр" -ийн уулын баяжуулах үйлдвэртэй танилцав.  Мөн УБҮ-ийн дэргэд ажиллаж байгаа орос сургуулийн удирдлага, ОШУСТ-тэй хамтран ажиллах хэтийн төлөвийг хэлэлцсэн уулзалт боллоо.

Бор-Өндөр суманд  зохион байгуулагдсан орос хэл, оросын соёлын баярт хотын оршин суугчид идэвхтэй оролцож түүнийг орон нутгийн ХМХ-ээр өргөн суртачлав.

http://mng.rs.gov.ru/mn/node/4415

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны