Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монгол Улс дахь ОШУСТ-д орос хэлний дамжааны төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ёслол болов

27.05.2013 12:22

5-р сарын 24-нд Улаанбаатар дахь ОШУСТ-д орос хэлний өдрийн дамжааны төгсөгчдөд  гэрчилгээ гардуулах ёслол болов. 5-р сарын 21-ээс 23-ний хооронд дамжааны 22 төгсөгч төгсгөлийн шалгалтаа өглөө. Тэд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх оросын их дээд сургуульд элсэн орох бэлтгэл дамжааны хөтөлбөрийн дагуу суралцаж нийт 820 цагийн багтаамжтай хичээлд суув. Төгсөгчид шалгалт өгөх явцад анх дамжаанд орох орос хэлний мэдлэгээ ахиулан эхний семестртэй харьцуулахад илүү түвшинд ирсэнээ үзүүлж чадлаа.

Улаанбаатар дахь ОШУСТ нь сонсогч бүрийн амьдралд хамгийн тод, сэтгэлд хамгийн  дотно сайхнаар хоногшин үлдэхээр өдрийн дамжааны сургалтыг зохион байгуулан явуулдаг юм.  Сургалтын хөтөлбөр нь оросын их дээд сургуульд элсэн орох бэлтгэлийг хангах үндсэн зорилтоос гадна сонсогчидод Оросын түүх, түүний бүрэлдэхүүнд багтах  улс ард түмнүүдийн уламжлал ёс заншилтай танилцаж, "умард хөршийн " соёлд умбах боломжийг нээж өгдөг онцлогтой билээ. Сургалтын явцад дамжааны сонсогчид төвийн явуулж ирсэн бүхий л ажил, арга хэмжээнд идэвхтэй оролцож ирлээ.

Төгсөгчдэд дамжаа төгссөний гэрчилгээг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов гардуулав. Тэрээр төгсөгчидэд баяр хүргэж оросын их дээд сургуульд суралцах цаашдын сургалтанд амжилт гаргахыг хүсэн ерөөв. Үүнд талархсан охид, хөвгүүд төвийн хөгжмийн танхимд бага хэмжээний тоглолт үзүүлэв.

Дамжааг амжилттай дүүргэсэн төгсөгчид Орос Улсын их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах эрх авах элсэлтийн шалгалтаа өгөх юм. Тэдэнд амжилт хүсье!

http://mng.rs.gov.ru/mn/node/4541

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны