Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монголд "Орос Улсад суралцах цаг!" Олимпиад гараагаа авлаа

19.04.2013 18:41

Баасан гариг буюу 4-р сарын 19-нд Улаанбаатар дахь ОШУСТ-д "Орос Улсад суралцах цаг!" төслийн хүрээнд дунд сургуулийн сурагчид, их дээд сургуулиудын бага ангийн оюутнуудын дунд явуулах математикийн Олимпиад гараагаа авч, түүнд 100 гаруй монголын охид хөвгүүд оролцов. Дараа нь Эрдэнэт хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын дунд сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд цуврал Олимпиад явагдлаа. Энэхүү арга хэмжээнүүдийг Россотрудничество Холбооны агентлагийн ивээл дор Москва, Санкт-Петербург, Новосибирск, Томс, Волгоград, Якутск, Уфа, Мичуринск, Кызыл зэрэг хотуудын оросын 13 их дээд сургуулиудын консорциум явуулж байгаа болно. Уг төслийн хүрээнд Улаанбаатар дахь ОШУСТ-өөс Россотрудничество агентлаг, Монгол Улс дахь ОШУСТ болон консорциумд оролцогч оросын их дээд сургуулиудын тухай мэдээлэл бүхий "Орос Улсад суралцах цаг!" лавлах гаргав. Үүнээс гадна Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын стендээр дамжуулан оросын их дээд сургуулиудын төлөөлөгчид монголын нийслэлд 2013 оны 4-р сарын 12-оос 15-ны хооронд явагдсан "Олон улсын боловсрол-2013" үзэсгэлэнд оролцлоо. Мөн түүнчлэн уг төсөлд оролцож байгаа оросын их дээд сургуулиудтай тогтоосон хамтын ажиллагааг идэвхижүүлэх талаар Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдлагатай хэлэлцээ хийлээ.

"Орос Улсад суралцах цаг!" төслийн үндсэн зорилго нь Орос Улсын боловсролыг сонирхсон гадаадын оюутнуудын бүтээлч чанар, уралдаж тэмцэлдэх байгалиас заясан чин эрмэлзэлийг нь өдөөж түлхэц өгөхөд олимпиадын механизмыг ашиглах, гадаадад оросын боловсролыг дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, оросын техникийн их сургуулиудад төсвийн тэтгэлэгээр буюу их дээд сургууль гадаадын иргэдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр суралцуулах зорилгоор үндэсний сургуулиудын авъяаслаг төгсгчдийг сонгон шалгаруулах зэрэгт оршино.

Энэхүү Олимпиадын арга хэмжээнд дунд сургуулийн төгсөх ангийн сурагч, их дээд сургуулиудын бага ангийн оюутнууд нийт 300 гаруй хүн оролцов. Олимпиадын ялагчдад гол шагнал болгож оросын техникийн их сургуулиудад тэтгэлэгээр, үнэгүй суралцах хуваарийг Россотрудничество Холбооны агентлаг гардуулах юм.

http://mng.rs.gov.ru/mn/node/4288

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны