Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

2011-2015 онд хэрэгжүүлэх "Орос хэл" ХЗХ Монгол Улсад

01.04.2013 15:24

3-р сарын 27-нд Улаанбаатар дахь ОШУСТ-д 2011-2015 онд хэрэгжүүлэх "Орос хэл"  Холбооны зорилтот хөтөлбөрийн хүрээнд сурах бичих, сургалт, уран зохиол, арга зүйн ном товхимолыг Монгол Улсын цэргийн академид бэлэглэх ёслол болов.

Уг ёслолын ажиллагаанд оросын талаас Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов, монголын талаас тус академийн захирал хурандаа Адъяагийн Төвшинтөгс тэргүүтэй багш, профессорууд оролцов. Талууд хэлсэн үгэндээ Монгол Улсад боловсролын салбар дахь орос-монголын хамтын ажиллагаа, орос хэлийг түгээн дэлгэрүүлэх ажлын одоогийн байдлыг өндөрөөр үнэлэн, орос хэл, утга зохиолын салбарт ажилладаг монголын мэргэжилтнүүдийг чанартай бэлтгэхэд энэ үйл явдал чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв. Оросын талаас мянга гаруй долларын үнэтэй нийт 16 нэр төрлийн 65 хувь бүхий цаасан ба цахим хэлбэрээр хэвлэгдсэн сургалтын ном, товхимолыг шилжүүлэв. Энэхүү ном товхимолыг урьдчилсан захиалгын дагуу бүрдүүлж тэрээр уг дээд сургуулийн хэрэгцээнд бүрэн нийцсэн юм. Академийн захирал оросын талд талархал илэрхийлж өөрийн сургуулийн сүлд бүхий хивсийг ОШУСТ-д гардуулав.

Сүүлийн хэдэн арван жилийн турш Монголын их дээд сургуулиудад зориулж ийм маягаар   орос хэл, уран зохиолын сургалт арга зүйн ном товхимол тодорхой чиглэл зорилгоор орж ирж байгаагүй гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. Үүнээс болж сурах бичиг, сургалт арга зүйн ном товхимолын хүрэлцээ эрс буурсан байна. Харин 2011-2015 онд хэрэгжүүлэх "Орос хэл" Холбооны зорилтот хөтөлбөр батлагдснаар энэ байдал эрс өөрчлөгдсөн юм. Асуудал нааштай шийдэгдэж улмаар 2011 оноос эхлэн Монгол руу  сургалт арга зүйн ном товхимолын анхны том цуглуулаг ирж түүний дийлэнх хэсгийг  орос хэл, уран зохиолын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх Славян хэлний салбарт хуваарьлагдсан билээ.  Мөн 2012 онд ОШУСТ-өөс Монголын их дээд сургуулиудын хэрэгцээнд нийт 600 гаруй хувь бүхий сурах бичиг, сургалт арга зүйн ном товхимолыг шилжүүлсэн байна.

Энэ онд орос хэлний багш нарыг бэлтгэн гаргадаг Монгол Улсын боловсролын их сургууль, Улаанбаатар болоод тус орны зарим бүс нутгийн арваас доошгүй сургуульд сургалтын ном товхимол арга зүйн материалуудыг шилжүүлэхээр төлөвлөж байна.

ОШУСТ-д болсон ёслолын тухай "Аист Монголия" телевизийн сувгийн мэдээллийн хөтөлбөрөөр гаргаж мэдээлэв.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны