Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

ОШУСТ-ийн тэргүүн монголын телевизийн төсөлд өөрийн хувьд шинэлэг үүрэгтэйгээр оролцов

11.03.2013 12:12

2013 оны 3-р сарын 2-нд монголын NTV теле сувагаар хамгийн боломжийн цагаар телевизийн нэрт  хөтлөгч Дамбадаржаагийн Жаргалсайхны "Ski de fakto" нэртэй Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь  төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов оролцуулсан шинэ нэвтрүүлэг гарлаа. Зураг авалтыг Монголдоо нэрд гарсан "Sky Resort" уулын цанын амралтын газарт болов.



- монгол хэл дээр). Уг амралтын газар нь Улаанбаатар хотын орчимд гурван жилийн өмнө байгуулагдсан бөгөөд уулын цанын спорт, амралт нь монголчуудын хувьд өвлийнхөө чөлөөт цагийг өнгөрүүлэх цоо шинэ төрөл буй болсон юм. Уг нэвтрүүлэг нь ийм маягийн амралтын үндэс суурийн тухай цувралаар гарах цоо шинэ хөтөлбөрийн анхных бөгөөд зохиогчдын бодлоор түүнийг сайхан ирээдүй хүлээж байгаа юм байна. Уг нэвтрүүлгийн зохиогч бөгөөд хөтлөгч нь хөтөлбөрийнхаа тайлбар хэсэгт ОШУСТ-ийн тэргүүнийг сонгон урьж оролцуулсан нь тохиолдолын явдал бус гээд, бид цанаар гулсах  уулын бэлд амралтын өдрүүдээр олонтай уулзаж улмаар уг амралтанд ирдэг монголчууд болоод  зочдын дунд тэрээр уулын цанын  мэдлэгийн тухайд нэр хүнд өндөртэй байсныг хэлэв.


Телевизийн нэвтрүүлгийн явцад уулын цанын хувцас төхөөрөгийг хэрхэн зөв сонгох, өргөх төхөөрөмжийг ашиглах, буултын үед аюулгүй байдлын дүрэмийг хэрхэн сахих, цанаар явах техникийн наад захын суурь мэдлэг эзэмших зэрэг олон зүйлийн сэдвийг хөндөж ярилцав. Уг нэвтрүүлгийн гол зорилго нь гэмтэл авахаас сэргийлж амралтаасаа таашал авч өөрийгөө цэнэглэхийн тулд эхлэн суралцагч уулын цанчдыг уулын цанын амралт дээр биеэ хэрхэн зөв авч явах дүрэмд суралцуулахад оршино.


Телевиз үзэгчдийн ирүүлсэн үнэлэлтээс үзвэл уг нэвтрүүлэгийг Монголын уулын  цанын спортыг сонирхогч олон маш дуртай хүлээн авсан байдал харагдаж байна. Ийм төрлийн телевизийн төсөл хэрэгжүүлэх улмаар түүнд оросууд оролцож байгаа явдал манай хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагаа харилцан ойлголцох үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, монголын олон нийтийн дунд Орос Улсын эерэг имиджийг улам бататгахад чухал ач холбогдолтой юм.


http://mng.rs.gov.ru/

">http://mng.rs.gov.ru/

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны