Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Улаанбаатар дахь ОШУСТ-д болсон "Өргөн Масленица" баяр

18.03.2013 13:49

Гуравдугаар сарын 17-нд ням гарагт  монголын нийслэлд орших Оросын шинжлэх ухаан  соёлын төвийн гадна талбайд өвлийг үдэх "Өргөн Масленица" орос ардын баярыг тохиолдуулан жүжигт тоглолт, ард олны цэнгүүн наадам боллоо. "Масленица" баярыг Улаанбаатар хотноо гуравдахь удаагаа зохион явуулж улмаар сайхан уламжлал болсон түүнийг Монгол Улсад суугаа оросын эх орон нэгтнүүд, монголын нийслэл хотын оршин суугчид, зочид тэсэн ядан хүлээж байдаг юм. "Өргөн Масленица-2013"-т наад захын тооцоогор хоёр гаруй мянган хүн оролцов.

"Өргөн Масленица" баярт оролцохыг урьсан зар сурталчилгааны роликийг MNS, "Аист  Монголия" зэрэг телевизийн сувагуудаар баярын өмнө хэдэн өдрийн түрш харуулсан байна. Цасан цайз барих зорилгор "Скай Розерти" уулын цанын амралтын газраас том том бул цас авчирсан байна. Баярын бяцхан оролцогчдод зориулан маш гоёмсог сүйх тэрэг, мордож унах адуу бэлдэж ирсэн билээ. ОШУСТ-ийн барилгын баруун хэсэгт урлагийн хамтлагуудын тоглолтонд зориулсан тайз барьж чимэглэсэн билээ.

"Өргөн Масленица"  баярын нээлтийн үеэр зочидод хандаж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Виктор Самойленко, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Холбооны дэд тэргүүн Доржпаламын Цогзолмаа, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов нар мэндчилгээ дэвшүүлэв. Түүний дараа "Масленица"-гийн ёслол төгөлдөр гараа, "Ах ты, Русь моя" бүжгийн цомнолоор баяр мань жинхэнэ утгаараа эхлэв. ОШУСТ-ийн нутаг дэвсгэр дээр гурван цагийн турш хотын хамгийн нэрд гарсан урлаг, бүжгийн хамтлагууд болох дуу бүжгийн "Славяне" хамтлаг, дуу бүжгийн "Калина" чуулга, хүүхдийн "Лошкари" чуулга, Улаанбаатар дахь дунд, их дээд сургуулиудын гоцлол жүжигчид, дуу, бүжгийн хамтлагууд тоглолтоо үзэгч олонд толилуулав. Баярын хөтөлбөрийн цөм болсон монгол оросын хамтарсан 3-р сургуулийн урлагийн тоглолтууд баярыг чимж түүнийг Буриад Улс, Эрхүү хот, Байгалийн чандах бүс нутаг Оросын бусад газраас ирсэн багш нар чадамгай зохион байгуулав. Ард олны цэнгүүний хөтөлбөрийг тус сургуулийн бүжгийн багш, Буриад Улсын Соёлын Гавьяат ажилтан Светлана Данилькевич боловсруулан улмаар хөтөлбөрийн найруулагч, хөтлөгчөөр ажиллав.

Баяр мань ардын үлгэр жишээ уламжлал ёсоор явагдлаа. Жүжигчидийн тоглолт зугаатай шог  тоглоом, спортын тэмцээнээр солигдож, хүч бяр авхаалч самбаа шалгасан шуудай углаж гүйх, мод хөрөөдөж хагалах, олс булаалцах, туухай өргөх, бэлэг сувенир бүхий баганад авиран гарах болоод бусад наадам тэмцээнээр дүүрэн болов. Төрөл бүрийн тэмцээний ялагчдыг үнэт зүйл, бэлэгээр шагнав. Мөн ОШУСТ-ийн талбайд баярын яармаг худалдаа нээгдэн ажиллаж тэнд оросын үндэсний хоол шүүрмэг бин янз бүрийн хачиртай пирожки, боов бусад амтатан, "өвөөгий самовар"-т чансан цайгаар дайлуулан, янз бүрийн сувенир, модоор урласан зүйлийг худалдан авах өргөн боломжтой байлаа. Баярт оролцогч зочдын сонирхол, аазгайг яах аргагүй татсан зүйл бол сугалааны супер шагнал болох гоо үзэсгэлэнт "алтан эвэртэй" ухна болсон юм.      

"Өргөн Масленица" баярын хамгийн сүүлчийн магт өргөмжлөл нь яах аргагүй ОШУСТ-ийн  урьд масленицагийн мануухайг шатаах ёслол болов.

"Өргөн Масленица-2013" нь баяр зугаа, цэнгэлээр дүүрэн, дуу шугиантай, гял цал  болж  монголын нийслэлийн соёлын амьдралд нэгэн тод үйл явдал болж чадлаа. Баярын ажиллагааг монголын телевизийн таван суваг түүний дотороос Монгол даяр цацагддаг  "Аист Монголия", MNS, UBS, MMN телевизүүд өргөн нэвтрүүлэв. Яаг энэ өдөр "Өргөн Масленица" баярыг мэдээний хөтөлбөрөөр гаргав

http://mng.rs.gov.ru/

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны