Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монгол Улсад суугаа Оросын Элчин сайдын яаманд Сочийн олимпиадын танилцуулга болов

11.02.2013 22:40

Сочийн XXII өвлийн Олимпиадын нээлтээс яг нэг жилийн өмнө буюу 2-р сарын 7-нд Улаанбаатарт суугаа Оросын Элчин сайдын яаманд 2014 оны спортын гол үйл явдлын танилцуулга болов. Уг арга хэмжээг Монголын Үндэсний Олимпийн Хороотой хамтран зохион байгуулав. Энэ өдөр Оросын холбооны найман дүүргийн нийслэл хотуудад цагийн хүрдийг буцаан тоолох гарааны эхлэл тавигдах талаар хэн бүхэн мэдэж байгаа болов уу. Цагийн бүсийг харгалзан Монголд явагдах энэхүү танилцуулга нь энэ сайхан үйл явдалд зориулсан албан ёсны ажиллагааны эхний нэгэнд орж байгаа юм.

Танилцуулгын өмнө Олимпийн сүлд дуу эгшиглэн орос, монгол бяцхан тугчид танхимд бэлэгдлийн Олимпийн галыг ёслол төгөлдөр оруулж ирлээ. Дараа нь Сочи хот Олимпийн тоглолтод хэрхэн бэлдэж байгааг харуулсан баримт кино үзүүлэв.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин  Сайд Виктор Самойленко өөрийн хэлсэн үгэндээ бид өнөөдөр Сочийн Олимпиадын нээлтийн цагийн хүрдийг буцаан тоолох гарааг эхлүүлэх төдийгүй энэ онд төлөвлөсөн бүхий л арга хэмжээнүүдийг эхлэж байгаа билээ гэж цохон тэмдэглэв. Монголын Үндэсний Олимпийн Хороотой хамтран Монголд "зугаатай гараа", олимпийн сэдэвтэй зургийн уралдаан, спортын дууг хамгийн сайн найруулан жүжиглэсэн тоглолт үзүүлэх уралдаан болон бусад соёл, спортын арга хэмжээнүүд явагдах юм.

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын орлогч сайд М. Тумэнжаргал хариу үгэндээ өнөөдрийн ёслолыг зохион байгуулагчидад талархал илэрхийлэн Олимпиад-2014-ын  бэлтгэл ажлын зохион байгуулагч нарт амжилт, тамирчдад ялалт олимпийн рекорд байгуулах болтугай хэмээ ерөөл дэвшүүлэв.

Танилцуулгын ёслолын ажиллагаанд Монголын Үндэсний Олимпийн Хорооны  төлөөлгчид, монголын олимпийн тамирчид, олимпийн хөдөлгөөний ахмадууд ба Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов тэргүүтэй Оросын шинжлэх ухаан соёлын төвийн ажилтнууд оролцов. Уг арга хэмжээг монголын хэвлэл МХ, тэргүүлэгч телевизийн сувгаар өргөн суртачлав.       

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны