Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Оросын Холбооны Улс, Монгол Улсын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээнд гарын үсэг зурсаны 20 жилийн ойд зориулсан дугуй ширээний уулзалт

28.01.2013 10:44

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Олон улсын судалгааны Хүрээлэнд Оросын Холбооны Улсын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат нарын Оросын Холбооны Улс, Монгол Улсын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээнд гарын үсэг зурсаны 20 жилийн ойд зориулсан монгол, оросын эрдэмтэн, дипломат ажилтнуудын дугуй ширээний уулзалт боллоо. 1993 оны 1-р сарын 20-ны өдөр зурагдсан энэхүү баримт бичиг нь угтаа 1921, 1966 онуудын түүнтэй ижил баримт бичигт баталгаажуулсан манай хоёр орны харилцааг хөгжүүлэх зам, зарчмуудыг тусгасан юм.

Дугуй ширээний уулзалтанд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Виктор Самойленко, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов, Эрхүү мужийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, профессор Евгений Лиштованный, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Олон улсын судалгааны Хүрээлэнгийн захирал Лувсангийн Хайсандай, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн, ажилтнууд, ХМХ-ийн төлөөлөгчид оролцов.

Эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал нь уг дугуй ширээний уулзалтын хэлэлцсэн гол сэдэв байлаа. Төрөл бүрийн салбар дахь орос, монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх тулгамдсан асуудлыг нилээд хурц боловч ажил хэрэгч байдлаар хэлэлцэв.

Уулзалтын төгсгөлд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Виктор Самойленко оролцогчдийн асуултанд тодорхой хариулт өгч хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд хуримтлагдсан нилээдгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх өөрийн байр суурийг танилцуулав.

Уг арга хэмжээг Аист Монголия, MNC, MNB телевиз ба Монгол Улсын ХМХ-ээр суртачилсан байна.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны