Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Улаанбаатар дахь ОШУСТ-ийн орос хэлний дамжааны төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ёслол боллоо

14.01.2013 09:53

2012 оны 12-р сарын 26-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх энэ оны эхний оройн дамжаа явагдаж дуусав. Монголын боловсролын байгууллагын оюутан, сурагч ба ажилчин залуус нийт 24 хүн ОШУСТ-ийн мэргэжлийн багш нараар хичээл заалгаж хэлний бэлтгэлийн дамжаанд суралцав. Ихэнх төгсөгчид орос хэлийг үргэжлүүлэн сурч 2013 оны 1-р сарын 14-өөс эхлэх ээлжит дамжаанд суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Оросын их дээд сургуулиудын бэлтгэл ангийн программаар хичээллэж буй ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний өдрийн дамжааны нэгдүгээр улирал дуусч сонсогчид 12-р сарын 24-26 өдрүүдэд шалгалтаа өглөө. Сонсогчид хэл яриа, хэл зүй, бичгийн зэрэг орос хэлнийхээ бүх талын мэдлэгийг шалгуулав. Хичээлийн жилийн төгсгөлд  өдрийн дамжааны сонсогчид  оросын их дээд сургуулиудад Оросын Холбооны Улсын тэтгэлэгээр суралцах эрх авах шалгалтанд орох юм.  Иймд нэгдүгээр улиралын шалгалт нь эхний туршилт болохын дээр  өөрийн мэдлэгийг хянан зохицуулах чиг баримжааг сонсогчидод олгох сайн талтай юм. Эдгээр сонсогчдын хувьд хоёрдугаар семестр нь шийдвэрлэх ач холбогдолтой болно.

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений  Михайлов оройн дамжааны төгсөгчдөд чин сэтгэлийн баяр хүргэж гэрчилгээг ёслол төгөлдөр байдалд   гардуулав.  Оройн ба өдрийн дамжааны сонсогчид орос хэлнийхээ мэдлэгээр гайхуулахын сацуу өөрийн бэлтгэсэн төрөл бүрийн урлагийн тоглолтуудаа сонирхуулав.

Оросын Холбооны Улс жилд Оросын их дээд сургуулиудад төсвийн хөрөнгөөр суралцах 300 гаруй  хуваарийг монголын охид хөвгүүдэд олгодог билээ. Улаанбаатар дахь ОШУСТ-ийн орос хэлний дамжааны  төгсөгчид орос хэлний гүн мэдлэг эзэмшин улмаар ихэнх нь оросын их дээд сургуулиудын оюутан болдог юм.

ОШУСТ-д болсон энэхүү гэрчилгээ гардуулах баяр ёслолын тухай монголын нэрд гарсан MNC телевизийн  сувагаар мэдээлэв.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны