Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Оросын Долоо хоног MNC (Монгол) телевизийн сувагт

28.12.2012 11:14

12-р сарын 24-нд монголын телевизийн MNC сувгийн  "Нэг Дэлхий" нэртэй хөтөлбөрийн хүрээнд Орос  Улсын тухай цуврал нэвтрүүлэг гараагаа авлаа. Сүүлийн хорин таван жилд ийм том хэмжээний олон талт төсөл монголын телевизийн төв сувгаар анх гарч байгаа нь бүүр бэлтгэл үеэс эхлэн   монголын олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж эхлэв. Эхэндээ түүнийг MNC сувагаар  "Оросын долоо хоног" гэсэн утгаар явуулахаар төлөвлөж байсан боловч уг сэдэв нь маш өргөн цар хүрээтэй сонирхолтой байсан тул тус сувгийн удирдлага, уран бүтээлийн хэсгийн зүгээс цуврал нэвтрүүлэг болгон бэлтгэж бүтэн сарын турш давталттайгаар явуулах шийдвэр гаргасан билээ.

Төслийг хэрэгжүүлэх хүрээнд 12-р сарын 11-нд оросын нийслэлд телевизийн MNC сувгийн уран бүтээлийн  баг  "буув". Сэтгүүлчид Улаан талбай, "Коломенское" тосгон-музей, Оросын ШУА-ийн Дорно судлалын хүрээлэн, москвагийн орчмын морин спорт, байгаль-уран баримал, эрүүлжүүлэх цогцолбор болон Москва, Москва орчмын танил олон газруудыг үзэж сонирхов. Монголоос ирсэн зочид "Оросын дуу хоолой" радиогийн Монгол руу нэвтрүүлэг дамжуулдаг хэлтэст зочлон, Монголын анд нөхөд нийгэмлэгийн гишүүд, Оросын залуучуудын холбооны удирдлага, монгол хэл зааж, Монгол Улсыг мэргэжлийн түвшинд судлаж одоо ажиллаж буй монголч эрдэмтэн, амжилт гарган ажиллаж буй оросын бизнесийн хүрээний хүмүүс,  тэр бүхий л Орос Улсын Баатар хүнээс сурвалжлага авав. 

Шинэ жилийн босгон дээр арванхоёрдугаар сарын  24-өөс 31-ийг хүртэл  прайм цагаар цацагдах эхний үе шат буюу "Оросын Долоо хоног" ерөнхий нэрийн дор нэвтрүүлэг гараагаа авч  Орос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Виктор Самойленко, Монгол Улс дахь Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Евгений Михайлов нарын сурвалжлагаар нээгдлээ.  Долоо хоногийн туршид оросын нийслэлийн үзэсгэлэнт дурсгалт газрууд, Оросын Холбооны Улс ба Монгол Улсын элчин сайдын яамдын үйл ажиллагаа, манай оронд сурч байгаа монгол оюутнуудын амьдралыг шууд газар дээр нь  сурважлан бичлэг хийж авсан материалуудыг нэвтрүүлэх юм.

Телевизийн нэвтрүүлгийн дотор Россотрудничество холбооны агентлагийн үйл  ажиллагааны тухай материал онцгой байр суурийг эзлэн улмаар  Россотрудничество агентлагийн дэд тэргүүн Георгий Мурадовын сурвалжлага өгсөнд болон эндээс Орос Улсад очиж натурын зураг авалтыг зохион байгуулах тал дээр сэтгүүлчдийн ажлын хэсэгт бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн холбооны агентлагийн удирдлагад MNC телевизийн сувагийн захиргаа гүн хүндэтгэл үзүүлж талархал илэрхийлж байна.

Мөн энэ өдрүүдэд зөвлөлт, оросын уран сайхны кино, Оросын улс ард түмнүүдийн соёл,  урлаг, спортын тухай баримтат кино үзүүлэх юм. Монгол Улсад ажиллаж байгаа оросын мэргэжилтэн, Орос Улсад ажиллаж байгаа монголын хүмүүстэй олон тооны уулзалт зохион хоёр орны эдийн засаг, соёл, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөн ярилцаж, монголын нийслэлд саяхан болж өнгөрсөн орос монголын засгийн газрын хоорондын комиссийн хуралдааны тухай мэдээ сурважлагыг эфирт цацах юм. Телевизийн студийн зочноор Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Долоонжингийн  Идэвхтэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Лүндэгийн Пүрэвсүрэн, Монгол Улсын Баатар, ЗХУ-ын Баатар, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн тэргүүн сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Аэрофлотын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Дмитрий Бурнинов, Улаанбаатар Төмөр Зам  орос-монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Нэгдүгээр орлогч дарга Игорь Домбровский зэрэг хүмүүс оролцлоо. Эфирт монголын хүнд үйлдвэрийн манлай болсон орос-монголын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн  тухай тусгай мэдээ сурвалжлага гарах юм.

Дараагийн шатны нэвтрүүлгүүд ирэх Шинэ 2013 онд гарах юм.

Монгол, оросын олон байгууллагын хүчийг нэгтгэн шамдан ажиллаагүй бол  ийм том  төслийг амжилттай хэрэгжүүлэх ямар ч боломж байгаагүй юм.  Телевизийн энэ нэвтрүүлгийг Монгол Улс дахь Аэрофлотын төлөөлөгчийн газар,  Улаанбаатар Төмөр Зам  хувь нийлүүлсэн нийгэмлэг,  "Эрдэнэт үйлдвэр" ХХК зэрэг байгуллагууд  Орос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Россотрудничество холбооны агентлаг, Монгол Улс дахь Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын бүх талын дэмжлэг туслалцаа авч эвээн тэтгэсэн юм.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны