Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Гэр бүл, хайр, үнэнч сэтгэлийн өдөр Монголд

09.07.2012 10:40

6 сарын 6-нд "Гэр бүл, хайр, үнэнч сэтгэлийн Өдөр"-ийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын Төвд 25-аас дээш жил хамтран амьдарч байгаа эх орон нэгт хосуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болов. Энэхүү арга хэмжээнд шагнагдагсдын гэр бүл, ойр дотныхон, хамаатан садан, найз нөхдөөс гадна Монгол дахь оросын эх орон нэгтнүүдийн холбооны удирдлагууд оролцов.

Шагналыг ОХУ-ын хэргийг түр хамаарагч Александр Шманевский, Россотрудничество байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Евгений Михайлов, Улаанбаатар хот дахь Ариун Троицкийн сүмийн тэргүүн лам, эцэг Алексей нар гардуулав.

"Хайр, үнэнч сэтгэлийн төлөө" медаль, жуух бичгийг 43 жил хамтран амьдарч байгаа Леонид Александрович Перов, Вера Калибековна Разуваева нар, 42 жил хамтран амьдарч байгаа Владимир Сергеевич Зимирев, Чойндонгийн Оюунчимэг нар, 35 жил хамтран амьдарч байгаа Виктор Николаевич, Александра Иннокентьевна  Брилев нар, 33 жил хамтран амьдарч байгаа Аркадий Иванович, Людмила Георгиевна Маслов нар, 32 жил хамтран амьдарч байгаа Сергей Николаевич Грудинин, Гэцэлийн Бат-Энх нар тус тус хүртэв. Эдгээр хосоос Монгол Улс, ОХУ-ын иргэд хувь заяагаа холбосон  2 хос байсан нь уг баярт онцгой уур амьсгалыг бий болгов.

"Үнэн алдартны гэр бүл, гэрлэлтийг  ивээгчид болох Петр, Феврония Муромский нар нь христиан гэрлэлтийн үлгэр дуурайлал болж байдаг бөгөөд Бурхан гэр бүл бологч хос бүрт байх ёстой гэж үздэг тэр эрхэм нандин чанарыг өөрсдийн амьдралаараа  үлгэрлэн үзүүлсэн юм"- гэж Улаанбаатар хот дахь Ариун Троицкийн сүмийн тэргүүн, эцэг Алексей хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.

Монгол Улс дахь оросын эх орон нэгтнүүдийн зохицуулах зөвлөлийн дарга, оросын эх орон нэгтнүүдийн холбооны тэргүүн Елена Казанцева шагнал хүртсэн хосуудад баяр хүргэж эрүүл энх,  аз жаргал,   сайн сайхныг хүсэн ерөөв.

Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн  чуулгын гоцлол хөгжимчин, Монгол Улсын гавъяат жүжигчин Гончигийн Тэрбиш, дуучин Болдбаатарын Энхболд нар баярын төгсгөлд ая дууны мэндчилгээ өргөж, арга хэмжээнд оролцогч эх орон нэгтнүүд нөхөрсгөөр ярилцан баярын цай уулаа.

Гэр бүл, хайр, үнэнч сэтгэлийн баярт 40 гаруй хүмүүс оролцож,  баярын арга хэмжээ чин сэтгэлийн нөхөрсөг байдалд болж өнгөрлөө. Арга хэмжээг "АИСТ-Монголия"телевиз сурвалжлан дамжуулав.

http://mng.rs.gov.ru/

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны